
АНУ-ын тусгай төлөөлөгчид болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалтын үр дүнд Украины мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх гурван талт хэлэлцээрийн шинэ шатыг тохиролцжээ. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Виткофф 11-р сарын 12-ны Пүрэв гарагт мэдэгдэв.
CNN-ийн мэдээлснээр Украины асуудлаарх дараагийн хэлэлцээрт Европын орнууд нэгдэх болсныг Виткофф онцолжээ. Тэрбээр Москвад болсон уулзалтаар мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсныг тэмдэглээд Орос, Украины хооронд хоригдлуудыг солилцохоос гадна хэд хэдэн хүмүүнлэгийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд товыг удахгүй зарланэ гэв..
АНУ-ын төлөөлөгчдийн нэг Жаред Кушнер ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн хэлэлцээрийг баялаг, дэлгэрэнгүй бөгөөд Украины мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх талаар цаашид зөвлөлдөх үндэс суурь болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
ОХУ-ын эрх баригчид хэлэлцээрт Европын төлөөлөгчдийг оролцуулах тохиролцоогоо хараахан баталгаажуулаагүй байна. Ерөнхийлөгч В.Путин уулзалтын үеэр Вашингтон Европын хамтрагчидтайгаа тулж ажиллаад, тэднийг Украинд энх тайвныг эсвэл дайныг хүсэж байгаа эсэхийг ойлгох хэрэгтэй хэмээн хэлсэн байна.