“Орфей” театрын найруулагч М.Батболд дэлхийн хэмжээний бас нэгэн сонгодог бүтээлийг тайзнаа тавихаар болжээ. үүний ээлжит уран бүтээл нь Жорж Оруэллийн алдарт “1984” зохиолоос сэдэвлэсэн пост драмын жүжиг байх нь. Эл бүтээлийг монгол үзэгчдэд хүргэх хугацааг одоогоор хараахан зарлаагүй бөгөөд тун удахгүй тодорхой мэдээлэхээ дээрх театрынхан илэрхийлэв. Найруулагч М.Батболд өмнө нь мөн л дэлхийн сонгодог “Фауст”, “Гэм зэм” зэрэг бүтээлийг найруулан тавьсан нь үзэгчдийн талархлыг хүлээсэн билээ. эгвэл “1984”-ийг тэрбээр тайзнаа хэрхэн “урлах”-ыг бид удахгүй харах нь ээ.
Теле дэлгэцээр улс орон хэрхэн хөгжиж дэвшиж байгааг цаг ямагт ухуулна. Үзэгч олон ч хөгжил дэвшлийг шагшин магтаж, уухайлна. Харин бодит байдалд олны амьдрал үгээгүй ядуу. үүгээр ч үл барам бие махбод, оюун санааны эрх чөлөө тэдэнд үгүй. Суртал ухуулгын хүчээр иргэдийн амьдрал, оюун санаанд хяналт тогтоож, үзэл бодлыг нь ч хүчээр “суулгаж” болдгийг өгүүлэх “1984”-ийн агуулга зарим талаар өнөөгийн Монголын нийгэмтэй төстэй гэхэд буруудахгүй. Эл зохиолыг Монголд анх удаа тайзны хэлбэрээр тавих гэж буй нь энэ юм.
Бэлтгэсэн М.Оч