“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан-2024” болон Монгол Улсын үр дүнгийн талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс танилцууллаа. Энэхүү тайланг 1989 оноос хойш тогтмол гаргаж байгаа бөгөөд Монгол Улс 2015 оноос хойш эрэмбэлэгдэж байна. Монгол Улсын хувьд энэ жил 46.3 оноогоор 61 дүгээрт оржээ. Монгол Улсын араас Перу, Бразил жагссан юм. Монгол Улс дэд бүтцийн үзүүлэлт өнгөрсөн жилийнхээс буурсан нь ерөнхий дүнг хойш татжээ.
Хамгийн өндөр өрсөлдөх чадвартай нь 100 оноотой Сингапур улс аж. Түүний дараа Швейцар, Хонконг, Ирланд, Дани зэрэг улс оржээ. Харин Нигер, Гана, Венесуэл, Аргентин улсууд сүүл мушгив. Энэ жилийн судалгаанд 67 улсыг эрэмбэлж, 336 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна. Улс орнуудын шалгуур үзүүлэлтийг эдийн засгийн чадамж, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа болон дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн бүлэгт ангилдаг ажээ.