Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас “Монгол өв соёл” сэдэвт гар зургийн уралдаан зарлалаа. Энэ уралдааныг хүүхэд багачуудад монгол ёс заншлаа бахархан судлах, өв уламжлалаа хадгалан хамгаалах, дээдлэн хүндлэх үзлийг төлөвшүүлэхийн тулд зохион байгуулж буй. Уралдаанд 1-5, 6-9 дүгээр анги гэсэн ангиллаар сурагчид өрсөлдөх юм. Оролцогчид А3-ын цаасанд уран зургийн бүхий л хэрэгслийг ашиглаж бүтээлээ туурвиж болно. Улаанбаатар хотын төв номын сангийн Хүүхдийн уншлагын танхимд өчигдрөөс оролцогчдын материалыг хүлээн авч эхэлсэн бөгөөд энэ сарын 22 хүртэл үргэлжлүүлэх гэнэ. Уралдааны шилдгүүдийг “Bell art ceramic” уран зураг, гар урлалын сургалтын төвд суралцах эрхээр шагнах нь.
А.Үүл