Монголын сагсан бөмбөгийн тамирчдаас Х.Болдсүх БНСУ-ын “Samsung thunders” багийнхантай гурван жилийн гэрээ байгуулж, улирлын 320 сая вон буюу 816 сая төгрөгийн цалин авахаар болжээ. Гэрээний хүрээнд улирлын цалингийн 256 сая вон нь үндсэн, харин 64 сая вон нь урамшуулал хэлбэрээр олгогдох аж. Түүний хувьд олон улсын мэргэжлийн лигт хамгийн өндөр үнэлгээтэй гэрээ байгуулсан Монголын анхны тоглогч. Х.Болдсүхийн шинэ гэрээний мөнгөн дүн өмнөх улиралд авдаг байсан 90 сая воны цалинтай нь харьцуулахад 255 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Энэ нь БНСУын KBL лигийн түүхэнд томоохон амжилт болж буй талаар тус улсын хэвлэлүүд онцолжээ. Тус багийн төлөөлөгч түүнийг өндрөөр үнэлж, лигийн хамгийн өндөр амжилттай, гурван онооны шидэгч хэмээн үнэлсэн байна. Сагсан бөмбөгтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, “Мон-¬¬Алтиус Баянхайрхан МИГ” багийнхан БНХАУ-ын Жоушань хотод зохион байгуулсан Азийн оюутны аварга шалгаруулах VII тэмцээний В хэсгийн хоёр дахь тоглолтод өрсөлдөгчөө 22:12-оор хожиж, дараа нь Тайванийн “National chengchi university” багийг 16:11-ээр илүүрхэн шилдэг найман багт шалгарав.