Япон улсад ур чадварын дадлагажигчаар очоод удаагүй найман монгол иргэн, үндсэн ажилтнаар тэнд ажиллаж буй нутаг нэгт гурван хүнтэй танилцах зорилгоор өрөөний нийллэг зохион байгуулж, улмаар хоорондоо муудалцан зодолдож, танхайрсан хэргийг Точиги мужийн Канамү хотын Цагдаагийн газар шалгаж байгаа аж. “Хоёр монгол хэрэлдэнэ, гурван монгол зодолдоно” гэдэгчлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн монголчууд хүний нутагт бие биедээ хүч хэрэглэн танхайрч, нэгэндээ ноцтой гэмтэл учруулсан байх юм. Бусдын биед халдах, гэмтэл учруулах, танхайрах нь Японы Эрүүгийн хуулиар торгох, 2-15 жил болон түүнээс дээш хугацаагаар хорих зэрэг шийтгэлтэй аж. Уг асуудлын мөрөөр Япон дахь Монголын Элчин сайдын яам дадлагажигч, ажилтан илгээгч байгууллага болон хүлээн авагч газруудтай холбогдон ажиллаж байгаа бөгөөд анхааруулга хүртэл гаргажээ. Тус хэрэг ч гэлтгүй, ажиллаж, амьдарч буй орныхоо Эрүүгийн хуулийг ноцтой зөрчин ял эдэлж буй монгол иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Иймд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, алдар нэ рийг эрхэмлэн, ажиллаж амьдарч буй хот суурин газар, байгууллага, хамт олныхоо түүх, соёл, зан заншлыг хүндэтгэн, хууль дүрмийг нь сайтар мөрдөхийг Монгол Улсаас Япон улсад ажиллаж буй монгол иргэд анхааруулжээ.
Л.Ням