Сагсан бөмбөгийн 3х3-ын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, улсынхаа нэрийг өндөрт өргөн, багийн спортын төрөлд онцгой амжилт үзүүлсэн Үндэсний шигшээ багийн тоглогч, Гавьяат тамирчин О.Хулангийн амьдралын замнал, спортын түүхээс толилуулъя.
О.Хулан нь олон улсын хэмжээний мастер О.Энхбаатар ахаасаа үлгэр дуурайлал авч, 18 настайдаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлжээ. Хэдийгээр бусадтай харьцуулахад энэ спортод хожуу хөл тавьсан ч тууштай, хичээнгүй байдал нь түүнийг Гавьяат тамирчин болгосон юм. Мөн тэрбээр БНХАУ-ын багт уригдсан Монголын анхны легионер сагсчин билээ. Түүнчлэн “Токио-2020” олимпын наадамд Монголын багийн тугчаар оролцож байв.
О.Хулан нэгэн ярилцлагадаа “Ах бид хоёр багадаа сагсан бөмбөгөөр хичээллэж байгаагүй. Ах минь МУИС-д элссэн жилдээ найзыгаа дагаж сагсан бөмбөгийн шигшээ багийн шалгаруулалтад орж, тэнцсэн. Нэг л мэдэхэд “Sprite” лигийн үнэ цэнтэй тоглогч болж, үнэхээр сайжирсан байв. Ах хүн дүүгийнхээ хувьд үргэлж үлгэр дуурайлал нь байдаг. Би ахыгаа хараад л сагс тоглох эрмэлзэлтэй болж, МУИС-д элссэндаруйдааэл спортоор хичээллэж эхэлсэн. Ахтайгаа хамт медаль аваад зогсох мэдрэмж хамгийн гоё” гэсэн юм.
У.Сүрэн