Соёлын тэргүүний ажилтан, Урчуудын эвлэлийн шагналт барималч Н.Сүхбүрэн манай улсаас анх удаа ЮНЕСКО-гийн Олон улсын уран бү¬тээлчдийн албан ёсны гишүүнээр элссэн байна. Хүүхэд байхаасаа л дуртай хүүхэлдэйн киноныхоо дүрийг баримлын шавраар урлаж өссөн тэрбээр бүтээлүүдээрээ дамжуулан хүний оршихуйн мөн чанарыг орчин үеийн урлагийн чиг хандлагатай хос-луулан илэрхийлдгээрээ онцлогтой. Салбарынхан нь түүнийг керамик урлагийг шинэ түвшинд хөгжүүлж буй нэгэн хэмээн өндрөөр үнэлдгээс гадна “бүтээл амилуулагч” нэрээр нь таних хүн олон.
Уран бүтээлч Н.Сүхбүрэн нь Дүрслэх урлагийн дээд сургуулийн керамик урлалын ангийг 2005 онд төгссөн бөгөөд 2013 онд БНСУ-ын “Мёнжи” их сургуульд мэргэжил дээшлүүлсэн аж. Мөн түүний “Инээмтгий хайр” баримал Дүрслэх урлагийн шилдэг гурван бүтээлийн нэгээр шалгарч байв.



У.Сүрэн