БНХАУ-ын Хэбэй мужийн Учао хотноо өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 8-нд зохион байгуулж буй олон улсын циркийн наадмаас “Монгол циркус” төвийн “Mongol’s team” багийнхан “Хүрэл арслан” цомын эзэн болов. Дэлхийн топ гурван фестивалийн нэг гэгддэг тус наадамд эл багийнхан шидэх банзны үзүүлбэрээр оролцож, “Хүрэл арслан” цом хүртсэн бөгөөд дасгалжуулагчаар У.Цэрэнбаатар, бүжиг дэглээчээр Х.Хашхүү ажиллажээ. Монакогийн Монте-Карло, Парисын Ирээдүйн циркийн фестивальтай эн зэрэгцэх эл наадамд өнөө жил 25 орны 500 гаруй уран бүтээлч оролцсон байна. Учаогийн олон улсын циркийн наадмыг 1987 оноос хойш хоёр жилд нэг удаа зохион байгуулж буй бөгөөд дэлхийн шилдэг циркчдийг нэг дор цуглуулдаг нэр хүндтэй уралдаан юм.
У.Цэцэг