“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүү гийн хэрэгт холбогдуулан шалгаж, өчигдөр ажлын байранд нь нэгжлэг хийсний дараа хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд прокурорын зөвшөөрлөөр 48 цагийн хугацаатай албадан саатуулжээ.
Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр түү нийг эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгон “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн оффисын байрыг түрээсэлсэн байж болзошгүй гэж буруутгаж буй аж. Мөрдөгчид тус компанийн хөрөнгө, санхүүтэй холбоотой их хэмжээний бичиг баримтыг хурааж авсан гэнэ. АТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаныхан Э.Ганхүүг саатуулан шалгаж байгаа нь үнэн хэмээн баталж байна. Тэрбээр Төрийн ордонд зохион байгуулж буй Оюутолгойн ордын хяналтын сонсголд гэрчээр дуудагдаад байсан ч оролцохоос нь өмнө саатуулсан нь зарим хүнд хардлага төрүүлж буй юм.
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын үед “Монгол хаан” жүжгийг “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн олон тэрбум төгрөгийн санхүүжилтээр дотоод, гадаадад тоглосон, “Оюутолгой” компаниас “Эрдэнэс Оюутолгой” ХХК-д шилжүүлсэн гэх 20 сая ам.долларын зарцуулалттай холбоотойгоор Э.Ганхүүг шалгах үндэслэл байсан талаар албан бус эх сурвалжууд өгүүлж буй ч прокурор, мөрдөх байгууллагынхан үүнийг нь баталсангүй.