“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын олборлолтын талбайд өчигдөр үйлдвэрлэлийн осол гарч, хү ний амь үрэгдлээ. Ил уурхайд нь нуранги үүссэнээс энэ харамсалтай явдал болсон талаар эх сурвалжууд мэдээлэв. Орон нутгийн хууль, хяналтын байгууллагынхнаас энэ талаар тодруулахад, “Харамсалтай осол өдөр гарсан нь үнэн. Шалгалт хийж байна. Дүгнэлт гаргаагүй” хэмээсэн юм.
Тэгвэл “Тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайг эрхэмлэн үндэсний баялгийг бү тээнэ” уриаг эрхэм зорилгоо болгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ынхан өчигдөр цахим хуудсандаа “Ил уурхайд 2026 оны нэгдүгээр сарын 7-нд үйлдвэрлэлийн осол болж, ажил үүргээ гүйцэтгэж явсан ажилтан өртөн, амь нас хохирсон харамсалтай явдал боллоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчин хамт олны нэрийн өмнөөс талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Ослын нөхцөл байдал, учир шалтгааныг тогтоохоор Орхон аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, хууль, хяналтын байгууллагууд, Гамшгаас хамгаалах штаб, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс шуурхай ажиллаж байна” гэсэн байв.