НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон Даян дэлхийн байгаль орчны сангийн 23.5 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дэлхийн химийн бодисын мониторингийн хөтөлбөр”-ийн дэд төсөлд манай улс нэгдлээ. Ингэснээр Монгол Улс “Стокгольм болон Минаматагийн конвенцын хүрээнд удаан задардаг органик бохирдуулагч болон мөнгөн усны мониторингийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-д хамрагдах Азийн 10 орны нэг болов.
Төслийн хүрээнд удаан задардаг органик бохирдуулагч болон мөнгөн усны хяналтын тогтолцоог бэхжүүлж, үндэсний мэдээллийн сан бүрдүүлэх, шинжилгээ, мониторинг, хүний нөөцийн чадавх сайжруулах, шинжлэх ухааны нотолгоонд суурилсан бодлого, шийдвэр гаргах үйл явцыг дэмжих ажлуудыг хийх аж. Тэрчлэн байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлж буй химийн хорт бодисын нөлөөллийг бодитой судлах, хэмжиж тогтоох боломж бүрдэх гэнэ.
Ж.Сувд