Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ мэдээ

Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, ҮР ДҮНТЭЙ ТӨСЛҮҮДИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
2025-08-08

Н.ШАРАВНЯМ: Улаанбаатар шиг түгжрэлтэй хотод BRT систем хамгийн зөв шийдэл

Улаанбаатар хотын иргэн Н.Шаравням манай сонины редакцад хандлаа. Түүнтэй нийслэлд хэрэгжүүлбэл зохистой, түгжрэлийг бууруулах системийн талаар ярилцсанаа хүргэе.
2025-08-08

Х.Дөлгөөнсайхан аварга төлөө тулалдана

Сонирхогчийн боксын 19, 22 насныхны Азийн АШТ Тайландын Бангкок хотод найм дахь өдрөө үргэлжилж байна. Энэ сарын 12-нд өндөрлөх тус тэмцээнд Монголын тамирчид Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзориг, А.Бат-Очир, Б.Оюунболд, Д.Баасандорж нарын удирдлагад оролцож буй билээ. Эрэгтэйчүүдээс 22 насныхны ангилалд 55 кг-ын жинд Х.Дөлгөөнсайхан шигшээ наймд Энэтхэгийн тамирчныг буулган авч, 65 кг-д Д.Пүрэвдоржтой тулалдах Саудын Арабын тамирчин жингээр хасагдсан тул ялалтыг нь авав. Хагас шигшээд Х.Дөлгөөнсайхантай Филиппиний боксчин тоглохоор учраа таарсан ч эмчийн магадлагаагаар хасагдсанаар аваргын төлөө тоглохоор шалгарлаа
2025-08-08

Далайд гарцгүй орнууд чуулж байна

Туркменистан Улсын Аваза хотноо болж буй Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын асуудлаарх НҮБ-ын III бага хурлын хүрээнд “Газар, ус, худалдааны гарц шийдэл дэх санхүүжилтийн боломжийг нээх нь” сэдэвт хуралдаан энэ сарын 5-8-нд болж байна.
2025-08-08

Амь нас, мал сүргээ хамгаалахын тулд чоно агнасан бол хариуцлага хүлээхгүй

УИХ-ын хаврын чуулганаар 66 хууль, 59 тогтоол хэлэлцэн баталсан гэж буй. Гэвч эдгээрийн ихэнх нь нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “засвар”-ын ажил байсныг бид өмнө нь мэдээлсэн билээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр энэ талаар “Хаврын чуулганаар Амьтны тухай хэмээх бие даасан ганцхан хууль баталсан” хэмээн шүүмжилсэн юм. Тэгвэл гишүүн О.Амгаланбаатарын санаачилсан уг хуулийг өнгөрсөн зургаадугаар сараас хүчин төгөлдөр хэрэгжүүлж эхэлсэн байна.
2025-08-08

“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа эхэлжээ

“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа эхэлжээ
2025-08-08

Израилийн засгийн газар Газын зурвасыг бүрэн эзлэх Нетаньяхугийн шийдвэрийг батлав

Reuters агентлагийн мэдээлснээр баасан гарагт шилжих шөнө Израилийн засгийн газар Газа хотыг бүхэлд нь эзлэх   Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн шийдвэрийг баталжээ.
2025-08-08

Хөрсний замгийг нөхөн сэргээлтэд ашиглах туршилт хийж байна

Монгол, Японы байгаль орчны мэргэжилтнүүд хамтран доройтсон хөрсийг шинэ технологиор нөхөн сэргээх туршилт хийж байна. Тодруулбал, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “Дэлхийн хойч ирээдүйд чиглэсэн хамтын бүтээн байгуулалт” төслийн хүрээнд хоёр орны байгаль орчны мэргэжилтэн, судлаачид BSC буюу хөрсний замгаар доройтсон газрыг нөхөн сэргээх туршилтыг Төв аймгийн Сэргэлэн, Өмнөговийн Цогтцэций сумд хийж эхэлсэн аж.
2025-08-08

Алба хаагчид 3339 хүний амь нас, 318.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

Алба хаагчид 3339 хүний амь нас, 318.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа
2025-08-08

Экспортын дүн импортынхоос 1.2 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл эерэг гарлаа

Экспортын дүн импортынхоос 1.2 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл эерэг гарлаа
2025-08-08

Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулахаар 21 орны 43 баг санал ирүүллээ

Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 орны 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ. Долоодугаар сарын 3-наас наймдугаар сарын 4-ний хооронд зохион байгуулсан уг тендерт оролцохоор бүртгэлээ баталгаажуулсан улс орнуудын дотор Азийн найм, Европын ес, Хойд Америкийн гурав, Австралийн нэг улс тус тус багтсан гэнэ.
2025-08-08

Зуун дамнасан хит бүтээлүүд эгшиглэх наймдугаар сар

Урин дулааны улирал дуусахад цөөн хоног үлдсэн энэ үед нийслэл хотноо толилуулах задгай талбайн зарим тоглолтын талаар мэдээлэл хүргэе.
2025-08-08

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам барих ажил 65 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам барих ажил өнгөрсөн 04 дүгээр сарын 25-нд эхэлж, өнөөдрийн байдлаар далангийн ажил 58, гүүрийн бүтээц 65 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар замын ажлын явцтай өнөөдөр танилцаж, төмөр замчидтай уулзлаа. Замын бүтээн байгуулалтад 100 хувь үндэсний компаниуд оролцож, 400 гаруй ажлын байр бий болгожээ. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл 87.2, Хөшигийн хөндий-Шувуун фабрикийн чиглэлд 15.6, нийт 102.8 км үргэлжилнэ.
2025-08-08

БНСУ хятад жуулчдыг визгүй зорчуулахаар шийдвэрлэв

БНСУ-ын Засгийн газар БНХАУ-ын бүлэг жуулчдыг визгүй зорчуулах шийдвэр гаргажээ. Энэ нь ирэх сарын 29-нөөс 2026 оны зургаадугаар сарын 30 хүртэл буюу есөн сарын хугацаанд хэрэгжих аж.
2025-08-08

Монголын таван шатарчин чансаагаараа эхний 100 байрт багтав

Дэлхийн шатрын холбооноос шинэчилсэн чансааг танилцууллаа. Эл спортоор хичээллэдэг 20 хүртэлх насныхны шилдэг 100 тамирчны чансаанд манай улсын эмэгтэй таван тоглогч багтав. Энэ удаа Олон улсын их мастер Б.Мөнгөнзул 18, Дэлхийн шатрын холбооны мастер Х.Баясгалан 52, Олон улсын их мастер Б.Амин- Эрдэнэ 61, Дэлхийн шатрын холбооны мастер Б.Буянхишиг 71, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Э.Эмүжин 91 дүгээр байрт жагссан байна.
2025-08-08

Улаанбаатар-Сингапурын чиглэлд МИАТ шууд нислэг үйлдэх нь

Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани ирэх арваннэгдүгээр сарын 4-нөөс эхлэн Улаанбаатар-Сингапурын чиглэлд шууд нислэг үйлдэхээр болсноо зарлалаа. Долоо хоног бүрийн мягмар, бямба гарагт хөөрөх энэхүү шууд нислэг нь Сингапураас орон нутгийн цагаар 19.25-д хөөрч, Улаанбаатарт 02.55-д газардана. Буцах нислэгийн хувьд Улаанбаатараас 10.35-д хөөрч, Сингапурын цагаар 18.00-д буухаар төлөвлөжээ.
2025-08-08

Хүүхэд холбогдсон 2400 орчим зөрчил бүртгэгджээ

Прокурорын байгууллага хүүхэд холбогдсон зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг 2024 оны байдлаар судлахад хүүхэд холбогдсон нийт 2718 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 65.2 хувь нь орон нутагт, 34.8 хувь нь Нийслэлд бүртгэгджээ.
2025-08-08

2026 оны төсвийн төсөлд ЭМЯ-ныхан 4.7 их наяд төгрөгийн санал хүргүүлжээ

Эрүүл мэндийн салбарын 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах хэлэлцүүлэг өчигдөр ЭМЯ-ны хурлын танхимд боллоо. Хэлэлцүүлэгт иргэд, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл, салбарын эрдэмтэд, эмнэлгийн дарга нар нийлсэн 100 орчим хүн танхимаар, орон нутгийнхан цахимаар оролцож, санал, хүсэлтээ илэрхийлсэн юм.
2025-08-08