Туркменистан Улсын Аваза хотноо болж буй Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын асуудлаарх НҮБ-ын III бага хурлын хүрээнд “Газар, ус, худалдааны гарц шийдэл дэх санхүүжилтийн боломжийг нээх нь” сэдэвт хуралдаан энэ сарын 5-8-нд болж байна. Үүнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Засгийн газрын төлөөлөгчид оролцож, эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих шинэ санаачилга, хамтын ажиллагааг урагшлуулах талаар хэлэлцлээ. Мөн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хөрсний доройтлыг бууруулах, худалдааг эрчимжүүлэхийн тулд ямар оновчтой бодлого баримтлах талаар байр сууриа илэрхийлжээ. Манай улсаас Тэргүүн шадар сайд Н.Уч¬ рал оролцож, Тогтвортой хөгжлийн бодлогын зорилтын үүрэг, амлалтаа хэрэгжүүлэн ажиллаж буйг тодотгоод, хөрс, усны зохистой менежмент нь эдийн засгийн тогтвортой хөгжлийн суурь болохыг онцолсон юм.