149 дүгээр сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” үндэсний загвар болох нь
“Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль”-ийн үндэсний загвар төсөл боловсруулан хэрэгжүүлэхээр шийдвэрлэснээ Боловсролын сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанаар танилцууллаа. Тэрбээр “Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн барилгын 35.5 хувь нь төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбогдоогүй, ердийн галлагаатай уурын зуух ашиглаж байна. 2026 онд төлөвлөгдсөн 418.2 тэрбум төгрөгийн тогтмол зардлын 325.1 тэрбум нь энэ төрлийн зардалд ногдож буй.
2026-08-20
Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулж ганцаарчилсан төлөвлөгөө боловсруулах нь
2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй нийт 6735 хүүхэд суралцжээ. Тэдний 1267 нь сургалтын ганцаарчилсан төлөвлөгөөгөөр хичээллэсэн гэнэ. Боловсролын сайдын 2024 оны А/81 дүгээр тушаалаар Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах журам, аргачлалыг боловсруулж, сургуулиуд өнгөрсөн хоёр жилд мөрдөж иржээ.
2026-08-18
Цэцэрлэг, сургуулийн засварт ашигласан будаг, барилгын материалд шинжилгээ хийж эхэлжээ
Боловсролын сургалтын байгууллагын барилга, байгууламжаас дэгдэмхий органик нэгдэл, хүнд металлын шинжилгээ авч эхэллээ. Тодруулбал, Боловсролын яамнаас цэцэрлэг, сургуулийн барилга байгууламж, засвар тохижилтын ажилд ашигласан будаг, барилгын материал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, стандартын шаардлага хангасан байхад чиглэсэн цогц арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна.
2026-08-13
Их, дээд сургуулиудын кредит цагийн төлбөр 15-30 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна
Төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөр жил бүр нэмэгддэг бичигдээгүй хуультай. Тэгвэл энэ намар ч ялгаагүй, багц цагийн кредитээс шалтгаалж төлбөр нь харилцан адилгүй нэмэгдсэн байна. Тухайлбал, МУИС-д шинээр элсэгсдийн ерөнхий суурь хичээлийн нэг багц цагийн төлбөр 177 мянгаас 203, мэргэжлийнх нь 178 мянгаас 204 мянган төгрөг болсныг оюутнууд хэллээ.
2026-08-13
“Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийг яаралтай шийдвэрлэхгүй бол суулт зарлана”
Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцах эрх авсан ч Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн санхүүжилт саатсаны улмаас сургалтын төлбөрөө төлж чадаагүй суралцагчдын эцэг, эх Ерөнхий сайд Н.Учралд албан шаардлага хүргүүлэхээр боллоо. Тодруулбал, 2026-2027 оны хичээлийн жилд дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулиудад суралцах эрх авч, БЗС-гийн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад тэнцэн, хяналтын нөөцөд багтсан бакалаврын 40, магистрын 20 гээд нийт 60 суралцагч бий аж.
2026-08-11
I ангид элсэгчдийг ирэх сарын 17-25-нд цахимаар бүртгэнэ
Боловсолын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын явцын талаар өчигдөр мэдээлэл хийв. Төрөлт буурсантай холбоотойгоор энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн I ангид элсэгчдийн тоо өмнөх онуудынхаас 10 мянга орчмоор цөөрч буй бөгөөд цахим бүртгэлийг улсын хэмжээнд ирэх сарын 17-28-нд “И-Монголиа”- гаар зохион байгуулах аж.
2026-07-28
Манай сурагчид IMC-ын түүхэнд үзүүлсэн амжилтаа эх орондоо шинэчлэн тогтоолоо
Бага, дунд ангийн дэлхийн математикийн 26 дахь удаагийн олимпиад (IMC)-ыг Монголд анх удаа энэ сарын 24-27-нд зохион байгууллаа. Тус олимпиадад эх орноо төлөөлөн оролцсон манай сурагчид гурван алт, 15 мөнгө, 32 хүрэл медаль, 25 тусгай байрын шагнал хүртэж, нийлбэр дүнгээр II (бага анги), III (дунд анги) байрт шалгарчээ. Ийнхүү Монголын сурагчид IMC-ын түүхэнд үзүүлсэн хамгийн өндөр амжилтаа эх орондоо шинэчлэн тогтоосон нь энэ.
2026-07-28
Их, дээд сургуулийн хичээллэх хугацааг хойшлуулах нь
Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар боловсролын салбартай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. COP17 болох бүсчлэл дэх нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтыг тодорхой хугацаанд хэсэгчилсэн байдлаар цахим хэлбэрт шилжүүлэхээр болов.
2026-07-22
Физикийн олон улсын олимпиадад манай сурагчид түүхэн амжилт үзүүллээ
Манай сурагчид хими, биологи, физикийн олон улсын олимпиадад амжилттай оролцжээ. Тодруулбал, Узбекистаны Ташкент хотноо энэ сарын 10-19-нд зохион байгуулсан химийн олон улсын 58 дугаар олимпиадад 90 гаруй орны 1000 орчим оролцогч оюун ухаанаа сорьсноос “Шинэ Монгол” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Мэндбаяр, “Бага тэнгэр” сургуулийн сурагч М.Одгэрэл нар мөнгө, “Шинэ Монгол”-ын 11 дүгээр ангийн сурагч Н.Ариунгоо, “Сант” сургуулийн сурагч Б.Мөнх-Энэрэл нар хүрэл медаль хүртсэн байна.
2026-07-20
Орхон аймгийн 21 сургуульд шүд угаах булан тохижуулах нь
Орхон аймгийнхан ерөнхий боловсролын сургуулиуддаа шүд угаах булан тохижуулж эхэлснээ мэдээллээ. Уг төслийг аж ахуйн нэгж, байгууллагуудын хандиваар хэрэгжүүлж буй бөгөөд төрийн өмчийн 17, хувийн хэвшлийн дөрвөн сургуулийн хичээлийн 26 байранд хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон 4-5 угаалтуур бүхий шүд угаах буланг шинээр байгуулах аж. Ингэснээр сурагчид өдрийн турш амны хөндийн эрүүл ахуйгаа сахиж, шүдээ зөв угаах дадлыг сургууль дээрээ эзэмших юм.
2026-07-07