Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг шалгаж эхэллээ
“ДЦС-4” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэллээ. Түүнийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй аж. Эрчим хүчний хүчний сайд байх үед нь Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймагт дулааны станц байгуулах тендерт БНСУын “Бьюксан инженеринг” гэх компани оролцож шалгарсан байдаг.
2026-01-15
Цасан бүрхүүлийн хэмжээ өмнөх 10 хоногийнхоос өслөө
Монгол орны нийт нутгийн 77 хувь нь цасан бүрхүүлтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас өчигдөр мэдээллээ. Цасан бүрхүүлийн хэмжээ өнгөрсөн арав хоногийнхоос гурван хувиар өссөн юм байна. Цасны зузаан Увс аймгийн Ховд, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Орхон, Хушаат сумд хамгийн их буюу 31-40 см-т хүрчээ.
2026-01-14
“Алдар”-ын бөхчүүд УАШТ-ийг өнгөлж, багаараа тэргүүн байрт шалгарчээ
Москва-1980” олимпын мөнгөн медальт, МУГТ Ж.Даваажав агсны нэрэмжит чөлөөт бөхийн энэ оны насанд хүрэгч дийн УАШТ-д 25 багийн 403 тамирчин хүч сорив. Энэ удаагийн тэмцээнд залуучууд хүч түрэн орж ирж, улсын болон тив, дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүүхэн өрсөлдөж, бэлтгэл сургуулилалт сайн байгаагаа харууллаа.
2026-01-14
Инээд бол стресс тайлах эм
“Инээд эмчилгээ” гэдэг нь эрүүл хүмүүст элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжихэд нь туслах, өвчтэй хүмүүст сэтгэл санааг нь сэргээн засах, эдгэрэлтийг түргэсгэх, өвдөлтийг намдаах, тайвшруулах, мартуулах зорилгоор инээд, хошин шогийг ашиглахад суурилсан сэтгэл заслын нэг төрөл юм. Өөрөөр хэлбэл, инээж баяссанаар сэтгэл гэдэг эрхтэн эрүүлжиж, стресс түгшүүр, сэтгэцийн тулгамдсан асуудлаас урьдчилан сэргийлэх, ангижрах таатай нөхцөл бүрддэг.
2026-01-14
Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална
Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн худалдаалж эхэлнэ. Энэ талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэнгээс тодрууллаа.
УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн “Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан энэ жил 5000 тонн үхэр, хонины махыг нөөцлөн бэлтгэсэн. Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 410 хүнсний дэлгүүрээр энэ сарын 20-ноос эхлэн жижиглэн хэлбэрээр худалдаална. Үнийн хувьд хонины махыг 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулна. Өнгөрсөн жилүүдэд нөөцийн махыг гуравдугаар сараас худалдаалдаг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнийн хөөргөдөл ихэссэн тул борлуулалтыг эрт эхэлж байна. Мөн “Амар байна уу” сар шинийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны үеэр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна” гэв.
2026-01-14
Мал эмнэлгийн төв лабораторийн чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлэх нь
Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийнхон Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, АНЭУ-ын Абу-Даби хотын Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын газар, Лабораторийн чанарын менежментийн тогтолцооны хамтын ажиллагааны төвтэй хамтран “Twinning” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. 2026-2028 онд хэрэгжүүлэх энэхүү төслийн хүрээнд мал эмнэлгийн салбарын лабораторийн чадавхыг сайжруулж, мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэн, олон улсын хамтын ажиллагааг улам өрөгжүүлэх гэнэ.
2026-01-14
Ц.Санжаачойпэл, Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн нарын холбогдох шүүх хурал ХОЙШИЛЛОО
Олон нийтийн газарт бусдыг зодож танхайрсан Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нарын шүүх хурал хойшиллоо. Тус хэрэгт холбогдсон “Говь” компанийн захирал Б.Амарсайханыг эх оронд нь албадан авчираад байгаа бөгөөд тэдний гэм буруугийн шүүх хурал нэгдүгээр сарын 29-ний 14:00 цагт товлогджээ.
2026-01-14
АШУҮИС дэлхийн 60 мянга орчим сургуулиас 1237-д эрэмбэлэгджээ
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС) дэлхийн 60 мянга орчим сургуулиас чансаагаараа 1237-д эрэмбэлэгдээд буйгаа өчигдөр мэдээллээ. Энэхүү “RUR World university rankings” жагсаалтыг Харвардын их сургууль тэргүүлдэг бөгөөд манайх 1237-д эрэмбэлэгдэх болсон нь чамлахааргүй, чанартай сургууль гэдгийг илтгэх үзүүлэлт гэв. Эрэмбийг сургалт, судалгаа, олон улсын харилцаа, санхүү гийн тогтвортой байдал зэрэг 20 үзүүлэлтийг нэгтгэн гаргадаг байна.
2026-01-14
“Мета” компани 544 мянган хэрэглэгчийн бүртгэлийг устгав
Өсвөр насныханд олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглосон шинэ хуулийн дагуу “Мета” компани 16-гаас доош насны 544 мянган хэрэглэгчийн хаягийг хаажээ. Үүний 330 мянга нь инстаграм, 173 мянга нь фэйсбүүкийн бүртгэл аж.
2026-01-14
Жером Пауэллийг шүүхэд дуудсан гэх мэдээллийн дараа ам.долларын ханш сулрав
АНУ-ын Хууль зүйн яам Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэллийг Конгресст өгсөн мэдүүлэгтэй нь холбогдуулан яллах боломжтой хэмээсний дараа ам.долларын ханш идэвхтэй сулрав. Энэ нь тус улсын Төвбанкны бие даасан байдал, валютын урт хугацааны төлөвт сөргөөр нөлөөлөх вий гэх болгоомжлолыг зах зээлд үүсгээд байна. Тэрбээр “Холбооны нөөцийн төв байрны 2.5 тэрбум ам.долларын өртөг бүхий барилгын засварын төслийн талаар өгсөн тайлбартай минь холбогдуулан өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн яамнаас шүүхэд дуудах хуудас ирүүлсэн.
2026-01-14
АН-ын ҮБХ гуравдугаар сард хуралдах нь
АН-ын үндсэн дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүх өнгөрсөн долоо хоногт бүртгэсэн. Тиймээс намынхаа бүтэц, зохион байгуулалтыг хууль, үндсэн дүрэмдээ нийцүүлэхийн тулд бүх шатны дотоод сонгууль явуулахаар тус намынхан бэлтгэж эхэлжээ. Энэ сонгуулийн хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хорооны удирдлага, төлөөлөл, Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны гишүүд болон бусад албан тушаалтныг тодруулах юм.
2026-01-14
Жаргалант голыг үзэхээр 7700 гаруй аялагч өнгөрсөн сард Ренчинлхүмбэ сумыг зорьжээ
Дархадын хотгорт агаарын температур хасах 25-41 хэм хүрч хүйтэрдэг ч Жаргалант гол огт хөлдөлгүй, харзлан урсдаг байгалийн хосгүй тогтоцтой. Байгаль эхийн энэхүү гайхамшгийг үзэхэд хамгийн тохиромжтой үе нь арванхоёрдугаар сарын 10-наас нэгдүгээр сарын сүүл хүртэлх богино хугацаа юм. Тиймээс идэр есийн хүйтнийг үл ажран Ренчинлхүмбэ сумыг зорих дотоод, гадаадын аялагчдын цуваа сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 10-25-нд 150 орчим автомашинаар 750 гаруй хүн зорин очсон байна.
2026-01-13