Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
авдугаар сарын 18, 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20, 21-нд нутгийн зарим газраар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
2026-05-18
Ус гүн цэвэршүүлэх анхны үйлдвэрийг ашиглалтад орууллаа
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК) хооронд байгуулсан II компакт гэрээний хүрээнд Монголын Ус гүн цэвэршүүлэх анхны үйлдвэрийг өнгөрсөн баасан гарагт ашиглалтад орууллаа. Уг төсөл нь Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ ирээдүйд үүсэж болзошгүй усны хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилготой юм.
2026-05-18
Увс нуурын орчимд хориотой бүс тогтоов
Увс нуурын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас нүүдлийн шувуудын үржлийн үе, үүр засах, өндөглөх хугацаанд тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах зорилгоор Увс нуурын орчимд зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, хориотой бүс тогтоожээ.
2026-05-18
Улс дамнан хар тамхи наймаалдаг 12 хүнийг баривчиллаа
Олон улс дамнуулан мансууруулах бодис хилээр нэвтрүүлж, худалдан борлуулдаг хоёр бүлгийн 12 хүнийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаныхан илрүүлэн саатуулж, их хэмжээний мансууруулах бодисыг нь эд мөрийн баримтаар хураан шалгаж байна. Цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулснаар сэжигтнүүдийг есөн өөр газраас саатуулсан гэнэ.
2026-05-18
“Замбуутив-Бидний гэр”
Ийм ном та бүхний гар дээр очиж байна. “Дэлхий ертөнц, сансар огторгуй гэж чухам юу болох, хүний амьдрал, байгальтай тэр ямар холбоотой, энэ бүхэн өөр хоорондоо болон бусад биетэд үзүүлэх эерэг, сөрөг нөлөөний тухай тус бүтээлийн эхний бүлэгт Буддын сургаалын үүднээс тайлбарласан болно.
2026-05-15
Бага ангийн сурагчдын үгийн сан өдөрт 1000-аас хэтрэхгүй болжээ
Дижитал эриний хүүхдүүд их, бага хэмжээгээр дэлгэцийн хамааралтай болсоор байгааг СЭМҮТ-өөс анхааруулсаар буй. Ялангуяа хүүхдийг төрсөн цагаас нь дэлгэцтэй нөхөрлүүлсний нөлөөгөөр хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ амьд харилцаа үүсгэхээ больж, гар утас, таблет, зураг зэрэг амьгүй зүйлстэй ярилцаж эхэлдэг гэнэ.
2026-05-15
Авто худалдааны цогцолбор амралтын өдөр ажиллаж, даваа, мягмарт амрах нь
Сонгинохайрхан дүүрэг дэх Олон улсын худалдаа, ложистикийн төв буюу хуучнаар 22-ын товчоон дахь автомашины худалдааны цогцолбор амралтын өдрүүдэд ажиллахаар боллоо. Тодруулбал, автомашины худалдан авалт амралтын өдрүүдэд идэвхждэг хэдий ч автотээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээнийхэн ажилладаггүй байв.
2026-05-15
Говь-Алтай аймгийн номын санг баяжуулах “10 000 ном” аянд нэгдээрэй
Говь-Алтай аймгийн 18 сум, хоёр тосгоны номын фондыг арвижуулах, уншигчдыг эрэлттэй бүтээлээр хангах зорилготой “10 000 ном” хандивын аяныг энэ сарын 4-22-нд зохион байгуулж байна. Аймгийн Нийтийн номын сангийн захирлын мэдээлснээр орон нутгийн номын сангуудын төсөв хүрэлцээгүй байдаг нь сан хөмрөгөө шинэ бүтээлээр арвижуулахад томоохон бэрхшээл болдог аж.
2026-05-15
Шалгагч нар энэ сарын 20-ноос автобусны карт цэнэглэж эхэлнэ гэв
Ubcard апплэйкшнд нэвтэрч болохгүй, гацсаны улмаас автобусанд “туулайчлах” явдал сүүлийн өдрүүдэд түгээмэл боллоо. Төлбөрөө төлөөд зорчих гэхээр шинэ төхөөрөмж нь уншихгүй, хуучныг нь хэрэглээнээс хасчихсан тул жолооч, зорчигчийн хооронд ширүүхэн маргаан өрнөж эхэлсэн.
2026-05-15
ХҮН намын Д.Үүрцайхтай зодолдсон Х.Бат-Ялалтыг торгож шийтгэлээ
“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийг дөрвөн жилийн дараа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.
2026-05-15