Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдрийг тэмдэглэлээ
Арга хэмжээнд Эрүүл мэндийнсайд, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч, МҮОХ-ны Ерөнхийлөгч, ЭХЭМҮТ-ийн удирдлага, эмч, ажилчид, бусад лавлагаа шатны тусламж үйлчилгээний эмч, мэргэжилтнүүд болон хавдрыг даван туулсан хүүхдүүд, тэдний гэр бүлболон шинээр оношлогдон эмчилгээ хийгдэж буй хүүхдүүд, тэдний асран хамгаалагч нар оролцлоо.
2023-02-15
Хахууль авсан, өгсөн аль алиныг нь шийтгэжээ
Тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох сургалтын төвийн багш Ц-ээр дамжуулан 50000 төгрөгийн хахууль авч Б-г шалгалтад тэнцсэн мэтээр материалыг бүрдүүлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээсэн үйл баримт тогтоогдсон байна.
2023-02-15
ОХУ-ын 35 хэвлэл мэдээллийн байгууллагаар Монгол Улсын сурталчилна
”Монголд зочлох жил -2023-2025” арга хэмжээний хүрээнд хөрш орнуудын аялал жуулчлалыг хөгжүүлж, 2023 онд ОХУ-аас 200-250 мянган жуулчин хүлээн авах зорилгоор Монголд анх удаа Монгол-Оросын тур оператор компаниудын форум уулзалт, танилцах аялалыг Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
2023-02-15
21 аймгийн “Хоршоо хөгжүүлэх сан”-гийн зээлийн талаарх мэдээллийг шалгажээ
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны хоёрдугаар сарын 6-10-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд 21 аймгийн “Хоршоо хөгжүүлэх сан”-гийн зээлийн талаарх мэдээллийг татан авч дүн шинжилгээг хийх явцад уг сангийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй, зээлийг буцаан төвлөрүүлэх талаар тухайн аймаг орон нутгийн удирдлага зохих арга хэмжээ аваагүйг тогтоож, зөрчлийг арилгуулах чиглэлээр ажиллаж байна.
2023-02-15