Агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд шинэ 4 онгоцтой болно
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тээврийн салбар түргэн, саадгүй, бүтээмж өндөртэй, хариуцлагатай байх ёстой. Төмөр зам, автотээвэр, автозам бүхий л салбарт аюулгүй ажиллагааг бүх шатанд мөрдүүлж, хариуцлага, үр дүн, бүтээмжийг нэмэгдүүлнэ хэмээн онцолсон. Энэ хүрээнд 2023 онд агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд шинэ 4 онгоцтой болохоо тэмдэглэв.
2023-01-29
Гаалийнхныг авлигын эсрэг сургалтад хамрууллаа
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Улаанбаатар хот дахь Гаалийн газрын болон Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын удирдах 251 албан тушаалтанд авлигын эсрэг сургалтыг зохион байгуулав.
2023-01-29
Фулбрайтын Оюутны хөтөлбөр зарлалаа
Онлайн өргөдлийн материал хүлээн авах сүүлийн хугацаа 2023 оны дөрөвдүгээр сарын 24-ны Улаанбаатарын цагаар өглөөний 08.00 цаг хүртэл аж.
2023-01-28
Цахим системд ажиллах чадвар олгох сургалт зохион байгуулав
Төрийн анхан шатны нэгжийн ажилтанд цахим системд ажиллах чадвар олгох сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь салбарын статистикийн мэдээллийг маягтын дагуу үнэн зөв цуглуулах, түүний ач холбогдлын талаарх мэдээлэл өгч, мэдээллийн хамралт чанарыг сайжруулах зорилготой юм.
2023-01-28
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн хамгааллын үйлчилгээг салбар бүрээс нь санхүүжүүлэх санал гаргав
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар “Эрхэм нандин сувд” ТББ-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрүүл аюулгүй орчинд хөгжүүлэх, боловсрол олгох, сэргээн засах, асаргааны үйлчилгээг мэргэжлийн түвшинд нэг дор цогцоор нь үзүүлэх төвийг байгуулах хэрэгцээ шаардлага байгааг судалж, бодлогын баримт бичиг боловсруулах ажлын судалгааны ажлын хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
2023-01-28
Нийслэлд орж ирсэн малыг 10 маршрутын дагуу тууж гаргаж байна
Долоо хоног бүрийн баасан гарагт Улаанбаатар хотын Ерөнхий менежер цаг үеийн асуудлаар болон хийж байгаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар мэдээлэл хийж байхаар болсон. Өнөөдрийн хувьд нийслэлийн хориглосон бүсээс мал гаргах ажлын явцын талаар мэдээлэл өглөө.
2023-01-27