Н.Учрал: Иргэнд мэдээлэл хүргэхэд мэдээллийн зөрүүтэй байдал саад болж байна
Төрийн байгууллага өөрт байгаа мэдээллээ солилцож чадахгүй байна. Цаашид үүнд анхаарч засна. Өчигдрийн байдлаар е монголиа цахим хаяг руу нэг агшинд 300 000 иргэн орж байна. Ердийн үед 17 000 хүн ханддаг. 15 дахин их ачааллаж байна. Тиймээс дата төвийнхөө серверийг сайжруулж cloud болгож, ачааллаа тохируулах зорилт тавина. Цаашдаа мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгана.
2023-01-17
Өнгөрсөн онд ХДХВ/ДОХ-ын 19 тохиолдол илэрчээ
Халдварт өвчнөөр өвчилсөн хүний тоо өнгөрсөн онд 325,600 болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 250.4 мянга (43.5%)-аар буурахад коронавируст халдварын 302 мянган (46.2%) тохиолдол бүртгэгдсэн нь нөлөөлсөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
2023-01-17
Архины хамаарал бүхий, орон гэргүй иргэдийг хөдөө аваачин, албадан хөдөлмөрлүүлжээ
“Нэр бүхий этгээдүүд нь бүлэглэн архины хамаарал бүхий, орон гэргүй иргэдийг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах “Их Нарт”, “Хүрэн морьтын даваа” гэх газруудад зорчих эрхийг хязгаарлан, эрхшээлдээ байлгаж албадан хөдөлмөрлүүлсэн байж болзошгүй” гэх гэмт хэргийн талаарх гомдлыг цагдаагийнхан шалгаж байна.
2023-01-17
Монгол Улс анх удаа нүүрсээ цахимаар арилжааллаа
“Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 3.2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ыг баталсан билээ. Энэ дагуу буюу нүүрсний арилжааг нээлттэй, ил тод цахимаар арилжаалах бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Энержи ресурс” ХХК-ийн худалдах баяжуулсан коксжих нүүрсний цахим арилжааны туршилтыг амжилттай хийжээ.
2023-01-17
ХНХЯ: Мэдээллээ засуулсан иргэдэд хүүхдийн мөнгийг нь нөхөж олгоно
Үндэсний статистикийн хороо болон ХНХЯ, ҮСХ, ЦХХХЯ хамтран хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Төр хүүхдийн мөнгийг гурван сая төгрөгөөс дээш орлоготой 9 хувиас бусад өрхөд олгоно хэмээж байсан. Тэгвэл өчигдрийн байдлаар нийт өрхийн бараг 91 хувь нь хүүхдийн мөнгөнд хамрагдаагүй гэсэн цахим хариу авсан юм.
2023-01-17
Улс төрийн тоглоом болсон “Эрдэнэс Тавантолгой”
Сангийн сайд Б.Жавхлан “Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны дөрөв, эсвэл тавдугаар сард ногдол ашиг тараана гэж өнгөрсөндолоохоногтмэдэгдэв. Олон нийтийн компаниуд хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийж, ногдол ашиг тараах шийдвэр гаргадаг хуулийн хугацаа угаас дөрөв, тавдугаар сар байдаг. Уг нь бизнесийн зарчмаараа бол хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг хуваарилах, эсэхийг шийдвэрлэдэг юм. Тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлыг тогтож, товыг нь зарладаг. Улмаар хувьцаа эзэмшигчид эцсийн шийдвэр гаргадаг билээ. Тэгвэл манай улсын Засгийн газар төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан компаниудын бизнесийн үйл ажиллагаанд хүч түрэмгийлэн оролцдог муу жишигтэй. Эл жишгийнхээ дагуу “Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашиг хуваарилах, эсэх шийдвэрийг өдийд дур мэдэнгаргачих шиг боллоо.
2023-01-17
Улаанбаатарт 16 хэм хүйтэн байна
Ойрын 2 хоногт ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч, говь, тал хээрийн нутгаар салхи, шуургатай байна. Улаанбаатарт өдөртөө 16, шөнөдөө 27 хэм хүйтэн байна.
2023-01-17
Албан тушаалаа урвуулж, нэр бүхий компанийг тендерт шалгаруулж, 102 сая төгрөгийн хохирол учруулжээ
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны нэгдүгээр сарын 9-13-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.330, мөрдөн байцаалтын 1735 хэрэгт хяналт тавьж ажиллав. Хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 441 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 2 мэдэгдэл хүргүүллээ.
2023-01-16
Ховд аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна
Өвөлжилт хүндэрч буй энэ цаг үед Ховд аймгийн Үенч, Булган сумдад Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, УОК, ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд болон орон нутгийн удирдлагууд ажиллаж байна. Ховд аймгийн 17 сумын 91 багт 9397 өрхийн 3876.4 мянган толгой мал мал өвөлжиж байгаа бөгөөд нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, тус аймгийн 11 суманд өвөлжилт хүндэрсэн тул УОК болон аймаг, сумын Онцгой комиссоос айл өрх рүү зам гаргах, хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл олгох зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа аж.
2023-01-16
“Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа”
Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос “Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа” нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.01.16/ зохион байгууллаа.
2023-01-16