242.8 тонн бодис, 89 тонн давс цацжээ
2023 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдрийг хүртэл нийслэл хотын гудамж замын зорчих хэсэгт үүссэн цас, мөсийг цэвэрлэх, халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийт 242.8 тонн бодис, 89 тонн давс цацлаа.
2023-12-31
О.Хишигсүрэн Монгол Улсын Хүний Гавьяат эмч боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн эмнэлзүй хариуцсан дэд захирал, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч О.Хишигсүрэн өнөөдөр “Монгол Улсын Хүний Гавьяат эмч” цол хүртлээ.
2023-12-31
Н.Өнөрцэцэгийг үргэлжлүүлэн хорино
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхээс үргэлжлүүлэн нэг сар хорихоор болжээ. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хорих арга хэмжээг цуцлах эсэх шүүх хурал болж цагдан хориог үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа.
2023-12-29
Д.Мөнх-Эрдэнэд Ерөнхийлөгч уучлал үзүүлжээ
Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, иргэн Д.Мөнх-Эрдэнэд уучлал үзүүлэхээр болсныг эх сурвалж мэдээллээ.
2023-12-29
Х.Нямбаатар: Нийслэлийн иргэдийн 30 хүрэхгүй хувь нь нийтийн тээврээр зорчдог
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 1017 автобус 110 чиглэлд өдөр бүр үйлчилгээ үзүүлж буй. Өдөрт дунджаар 400-500 мянган зорчигчдод үйлчилж буй өнөөгийн нийтийн тээвэр дотогш чиглэсэн хөдөлгөөний төлөвлөлттэй байдаг. Энэ нь Улаанбаатар хотын гол гудамж замуудад чиглэлийн тээврийн хэрэгслийн давхцалыг ихээхэн үүсгэдэг юм.
2023-12-28