Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Давс, бодис цацагч 12 машины хоёр нь эвдэрчээ 

Энэ үеэр дүүргийн удирдлагууд нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Сонгинохайрхан дүүргийн хувьд зам, талбайн цэвэрлэгээний дөрвөн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 200 тонн давс нөөцөлжээ. Баянзүрх дүүргийн тухайд техник хэрэгсэл дутагдалтай гэнэ. Сүхбаатар дүүргийн хэмжээнд орон нутгийн өмчит хоёр, хувийн хэвшлийн нэг байгууллага үйл ажиллагаа явуулж буй бөгөөд давс цацагч нэг машин шинээр авч байгаа аж. Ингэснээр техникийн хүчин чадал сайжрах юм байна. Баянгол дүүрэгт 80 тонн бодис, давс цацагч хоёр машин бий гэнэ. 
2023-10-31

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1627 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж байна

БОАЖЯ, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Сэлэнгэ аймгийн БОАЖГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтарсан ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 онд 1229 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн Харганатын ам, Гозонгийн ам, Өвөрзалаат, Угтаал гол, Могой гол-1, Могой гол-2, Цамхаг гол гэх байршлуудад ажиллалаа.
2023-10-30

Зэрлэг амьтдын нэрийг үндэсний бичгээр бичиж өрсөлджээ

Нийслэлийн 384 жилийн ойн өдөрт зориулсан энэхүү өдөрлөгөөр сурагчдад "Бяцхан байгаль хамгаалагч" боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж, зэрлэг амьтдын нэрийг Үндэсний бичгээр бичиж өрсөлдөн зөв бичиж, идэвхтэй оролцсон сурагчдад гарын бэлэг гардууллаа. Мөн Хотын нийтийн төв номын сангийн фонд дахь Үндэсний бичиг дээрх ном зохиолын үзэсгэлэнг гарган, номын сангийн үйл ажиллагаатай танилцах аялал хийсэн гэнэ.
2023-10-30

Олон улсын шалгалтын дүнг ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлнэ

Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийн 18:00 цагийн хооронд https://www.eec.mn/ цахим хаягаар хүлээн авна.
2023-10-30

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн осол гарч явган зорчигч амь насаа алджээ

Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад Дархан-Улаанбаатар чиглэлд явсан “Toyota” маркийн тээврийн хэрэгсэл явган зорчигч
2023-10-30

Боловсролоор дамжуулан хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлнэ

НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жил, Хүний эрх хамгаалагчдын тунхаглалын 25 жил, Хүний эрхийн боловсрол, сургалтын тунхаглалын 12 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиумыг  зохион байгуулах гэж байна.
2023-10-30

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох, нүүрсний гэх хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

Нийслэлийн Прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан, ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
2023-10-30

Ногоон санхүүжилтийн тогтолцоотой болно

Нэгэн айл Баянзүрх дүүргийн XX хороон дахь Гачууртын зусландаа 70.4 ам метр талбайтай амины ногоон орон сууц бариулж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Санхүүч мэргэжилтэй С.Эрдэнэцэцэг дээр дурдсан “Хайбрид хаус” компанийнхнаар манай улсын уур амьсгал, хэт хүйтэн хэмд тохирсон, дулаан хадгалах өндөр чадвартай, чийг үл нэвтрүүлэх материалаар байшингаа бариулж буй юм. Тус компанийн нэвтрүүлсэн технологийн тусламжтайгаар дулааны алдагдалгүй, дулааны эрчим хүчний 95-96 хувийн хэмнэлттэй амины сууц барих ажлыг эхлүүлээд өдгөө гурван сар болж байна. Эл ажлын явц өнгөрсөн сарын эцсийн байдлаар 30 орчим хувьтай байсан юм. Тэгвэл уржигдрын байдлаар 70 хувьд хүрчээ.
2023-10-30

Дүүрэгт нэгдсэн эмнэлгийн зохион байгуулалттай эрүүл мэндийн байгууллага байгуулна

Гадаад хамтын ажиллагааны хүрээнд нийслэлд 10 эрүүл мэндийн байгууллагыг хот төлөвлөлттэй уялдуулан байгуулах асуудлыг судалж, танилцуулах ажлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган мэдээлэл өглөө.
2023-10-30

"Зөв амьдрах ухаан" ТТБ-д 18 гэр бүл, 40 гаруй хүүхэд байршиж байна

Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагад 18 гэр бүл, 40 гаруй хүүхэд байршиж байна. Энэ төвийн хувьд гэр бүлээр нь нийгмийн амьдралд бэлтгэдэг онцлогтой. Тодруулбал, орон гэргүй, архи мансууруулах бодист донтсон, засан хүмүүжүүлэх ангиас суллагдсан, өнчин ядуу бүх насны иргэдийг дахин нийгэмжүүлэх, ажил хөдөлмөр эрхлүүлэх, сэтгэл зүйн сургалт олгож нийгэмд эзлэх байр сууриа дахин олоход нь тусалж, бүтээлч иргэн болгон ажлын байраар хангаж, хамтдаа ажиллаж хөдөлмөрлөх боломжийг олгодог.
2023-10-30

Нийслэлийн ажлын байрны батлагдсан орон тоо 17 682 байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 23 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 95 хувьтай байна гэж дүгнэлээ.
2023-10-30

Стокхольм хотын Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний цэгийг нэвтрүүллээ

Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг Шведийн Хаант Улсын Стокхольм хотын Элчин сайдын яаманд нээлээ. Тус элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг нээгдсэнээр Стокхольм хотод сурч, ажиллаж, амьдарч буй 12 мянга гаруй Монгол Улсын иргэн төрийн 35 байгууллагын 485 төрлийн үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг авах боломж бүрджээ.
2023-10-30

Орхон аймагт шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн боллоо

Орхон аймагт анх удаа хүн амын эрүүл аж төрөх амьдралын зөв дадлыг хүүхэд наснаас нь хэвшүүлэх зорилгоор “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-ийг аравдугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
2023-10-30

Тосонцэнгэл суманд 22 настай эмэгтэйг хүчиндэхийг завдсан хэрэг гарчээ

Энэ оны аравдугаар сарын 29-ний шөнө 22 настай, эмэгтэйг 19 настай, эрэгтэй "Г" гэгч нь хүчиндэхийг завдсан
2023-10-30

“Аялал жуулчлал сэргэсэн ч ажиллах хүчин хомсдолтой байна” 

“Мишээл экспо” төвд энэ сарын 27-29-нд болсон “Ай Ти Эм” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн хөдөлмөрийн яармагийн үеэр Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр “Цар тахлын үеэр хамгийн их хохирол амссан нь аялал жуулчлалын салбар. Тур оператор компаниудын 60 хувь нь энэ үеэр ажилтнуудаа алдсан. Ажилтнаа “хамгаалж”, хадгалж авч үлдсэн гэх 40 орчим хувь нь ч хүндхэн нөхцөл байдалтай, цалингаа арайхийн тавьж, хүмүүсээ торгоож байсан. 2023 онд аялал жуулчлал сэргэсэн ч тогтвортой ажиллах, мэргэжилтэй боловсон хүчин эрэлттэй, хомсдолтой хэвээр. Мэргэжлийн хүнийг ажиллуулахаасаа илүү гэр бүл, ойр дотнынхноо дайчлах замаар хүний нөөцийн асуудлаа шийддэг аж ахуйн нэгж, байгууллага олон байна. Үүнээс үүдээд үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбоотой олон бэрхшээл тулгарч буй” гэлээ. 
2023-10-30

Сүхбаатар аймагт хээрийн түймэр гарч 600 га талбай шатжээ

Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид сумын
2023-10-30

Таван ханатай гэр шатаж, нэг иргэн амиа алджээ

Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан
2023-10-30

Нийслэлийн хэмжээнд 16 тонн давс цацаад байна

Улаанбаатар хотод Нарны гүүр, Энхтайвны гүүр, Их тойруу, Сансарын тунель, Энхтайвны өргөн чөлөө, Олимпын гүүр, Чингисийн өргөн чөлөө, Баянхошуу зэрэг чиглэлд зориулалтын машинууд давс, бодис цацаж байна.
2023-10-30