Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Салхин цэцэг өвчний тархалт сүүлийн 10 жилийн дунджаас давав

 Салхин цэцэг өвчний тархалт ихэссэнийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа. Тухайлбал, улсын хэмжээнд энэ оны эхний есөн сард 9364 хүн өвчилсөн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 7630-аар нэмэгдсэн үзүүлэлт аж. Түүнчлэн сүүлийн 10 жилийн дунджаас 4812 тохиолдлоор давжээ. Өвчилсөн хүмүүсийн дийлэнх буюу 84.8 хувь нь 0-9 насны хүүхэд гэнэ. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Ч.Уртнасангаас өвчний тархалт ихэссэн шалтгааныг тодруулахад “Салхин цэцгийн өвчлөл цар тахлын үед амьсгалын замын бусад халдварын адил 4-5 дахин буурсан. Тухайн үед иргэд халдвар хамгааллын дэглэм сайн баримталж байсантай холбоотой. Харин цар тахлын дараа тархалт нь нэмэгдлээ.
2023-10-20

Амиа алдсан тува эр манай улсын хилээр зөвшөөрөлтэйгөөр хэд хэдэн удаа нэвтэрч байжээ 

Увс аймгийн Сагил сум дахь хилийн хэсэгт энэ сарын 17-ны үүрээр Тувагийн талаас хил зөрчсөн иргэн бууны суманд өртөн амиа алдсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Манай хилийн цэргийнхэн ОХУ-ын хилийн төлөөлөгчидтэй уулзан энэ асуудлаар мэдээлэл солилцож, амиа алдсан иргэнийг хэн болохыг тогтоосон гэнэ. Тува улсын иргэн, 1988 онд төрсөн К гэх эр хилчдийн суманд өртсөн байна. Тэрбээр өмнө нь ОХУ, Монгол Улсын хилийн боомтоор удаа дараа зөвшөөрөл авч нэвтэрч байсан нэгэн аж. Хил зөрчиж, мал хулгайлахаар орж ирээд ийн амиа алдсан, хамт явсан хоёр хүнийг нь ОХУ-ын хилчид, холбогдох хуулийн байгууллагынхан олж тогтоосон гэдгийг ч эх сурвалжууд хэлж байна. 
2023-10-20

Стандартын гурван төслийг дэмжиж, хоёрыг нь буцаав

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 11.2.25.3.5 хэсэгт Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь төр, иргэн, аж ахуй нэгж, шинжлэх ухааны болон мэргэжлийн бусад байгууллагын төлөөллөөс бүрдсэн Үндэсний болон олон улс, бүс нутгийн стандартын төлийг хэлэлцэх, дүгнэлт гаргах зорилго бүхий орон тооны бус стандартчиллын техникийн хороодыг байгуулах, үйл ажиллагааг зохицуулах, дэмжлэг үзүүлнэ гэж заасан байдаг. Үүний дагуу Биеийн тамир, спортын техникийн хорооны гишүүд хуралдаж, дараах таван асуудлыг хэлэлцлээ. 
2023-10-19

Сургууль, цэцэрлэгийн тогооч нар ур чадвараа сорив

Дэлхийн тогооч нарын өдрийг угтан сургууль, цэцэрлэгийн тогооч нарын ур чадварын улсын уралдааныг Боловсрол шинжлэх ухааны яам, Хоолзүй шим судлалын Монголын нийгэмлэгтэй хамтран зохион байгууллаа.
2023-10-19

Төр, сүм хийдийн харилцаанд тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ

“Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.
2023-10-19

МҮДЭБ ноцтой таван зөрчлөө арилгах үүрэг хүлээжээ 

Үүнтэй холбоотойгоор ДДЭБ-аас гаргасан Үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааны хараат бус байдлын талаарх зааврын дагуу МҮДЭБ-ын дүрмийг шинэчлэн, зохих дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга, сайд Б.Бат-Эрдэнэд даалгажээ. Ингэхдээ тус байгууллагын үүсгэн байгуулагчаас хамааралтай байдлыг арилгах, Удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага болон дэргэдэх хороодын бүтцийг бий болгож, эрх хэмжээг тодорхойлох аж. Мөн МҮДЭБ-ын Удирдах зөвлөлөөс Ц.Уугангэрэлийг тус байгууллагын ерөнхийлөгчөөр томилсон байна. 
2023-10-19

Өвөрхангай аймгийн засаг дарга асан А.Ишдоржид холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас иргэн “И”-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар
2023-10-19

2600 хүн тун буюу  их хэмжээний хар тамхи хурааж авчээ

Хууль сахиулах гааль, тагнуул, цагдаагийн байгууллагаас цаашид энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох чиглэлд тасралтгүй тусгай ажиллагааг үргэлжлүүлэн
2023-10-19

Ээжийгээ хэрцгийгээр хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорино

Эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болохыг мэдсээр байж, тог залгуулсангүй гэх үл ялих шалтгаанаар зодож
2023-10-19

Шотландад 1890 оноос хойш тохиолдоогүй их хур тунадас оржээ

"Бабет" гэх хүчтэй шуурга шуурч үүний улмаар урьд өмнө үзэгдээгүй их хэмжээний хур тунадас орох төлөвтэй байгаа аж
2023-10-19

Барилгын салбарын боловсон хүчнийг ОХУ-д мэргэшүүлж сургана

Хуралдаанд Монголын талаас Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, ажлын хэсгийн гишүүд оролцсон бол ОХУ-ын талаас тус улсын Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн орлогч сайд Музиченко Сергев
2023-10-19

Хилийн цэргийн салбаруудад цэцэрлэгийн салбар бүлгүүдийг байгууллаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалын хүрээнд
2023-10-19

Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт хийж байна

ДЭМБ-ын зөвлөмж болгосон томуугийн вирусийн эсрэг төрөгчийг идэвхгүйжүүлэн, ДЭМБ-аас итгэмжлэл авсан БНСУ-ын  GCFLU дөрвөн цэнт вакциныг хийж байна
2023-10-19

Хөвсгөлийн хилчид төгөл байгууллаа

"Хилчин" төгөлд одоогоор 888 ширхэг мод суулган, хашаалж, усалгаа, арчилгааг тогтмол хийж Мөрөн хотын хүүхэд
2023-10-19

Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх “Жаргалтай гэр бүл” аяныг эхлүүллээ 

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах, хүүхдийн эрхийг хангахтай холбоотойгоор УИХ-аас эрх зүйн орчныг сайжруулж, хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ цаг үед иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах нь чухал” гэв. 
2023-10-19

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, өдөртөө Халх гол орчмоор ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
2023-10-19

Газрын наймаачдын балаг Бага тойрууг тойрсонгүй

Эзэмшлийн газраасаа хумслуулсаар өндөр барилгад бүчүүлсэн, тэр хэрээр үзэгдэх орчин, орон зайгаа хязгаарлуулсан аж ахуйн нэгж, байгууллага нийслэлд цөөнгүй. Ялангуяа хотын А зэрэглэлийн бүсэд хамаардаг Бага тойруу орчимд бусдын орон зай, эзэмшилд халдсан ийм нүсэр барилга сүүлийн үед дэндүү олширлоо. Хэзээ, хэн босгосон, юу болох нь тодорхойгүй барилгын “араг яс” ч хаа сайгүй.
2023-10-19

Багачуудад НҮҮДЛИЙН СОЁЛ заах багш нар батламжаа гардлаа

Сургалтыг Монголын шилдэг доктор, профессор багш нар танхим болон цахим хосолсон хэлбэрээр орсон ба хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн боловсролын хороо, АНУ, Швед, Чех, Герман, Канад, Австрали, Япон, Солонгос, Тайвань зэрэг орон дахь Монгол сургуулиудын багш нар, нийслэл болон 21 аймгаас сонгогдсон нийт 60 багш хамрагдсанаараа онцлог үр дүнтэй болов.
2023-10-19