Хоёр аймаг, 55 сумд нөхөн сонгууль явуулна
Аймаг, сумын ИТХ-ын нөхөн сонгууль зохион байгуулах хуваарийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталжээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.9 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн зургаадугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна” гэж заасан байна.
2025-03-14
Төгрөгийг хамгаалах дархлаа төрд алга
Засгийн газар ус, дулааны үнэ нэмэх шийдвэрийг хойшлуулах чиглэлийг холбогдох байгууллагынханд өгснөө уржигдар олон нийтэд зарлалаа. Мөн бүх шатанд татвар, хураамжийг ямар нэгэн хэлбэрээр нэмэхийг хориглосноо мэдэгдэв
2025-03-14
Нэг сар гал зогсоох Америкийн саналд Орос ямар хариу өгөх бол
Америк, Украины төлөөлөгчид хоёр дахь уулзалтаа өнгөрсөн мягмар гарагт Саудын Арабын Жидда хотод хийлээ. Уулзалтад Америкийн талаас Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолтц, Украиныг төлөөлж Гадаад хэргийн сайд Андрей Сибига, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак, Батлан хамгаалахын сайд Рустем Умеров нар болон Саудын Арабын Гадаад хэргийн сайд Файсал бин Фархан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Мосад бин Мохаммад аль Айбан нар оролцов.
2025-03-13
Төрийн албаны ерөнхий шалгалтыг орон даяар эхлүүлэв
Төрийн албаны энэ оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтыг өчигдөр нийслэл болон 21 аймагт зэрэг эхлүүлэв. Энэ улирлын шалгалтад улсын хэмжээнд 4041, үүнээс 1703 нь нийслэлд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна.
2025-03-13
“Олон улсын болон Азийн хөл бөмбөгийн холбооны журмыг удаа дараа зөрчсөн”
Монголын хөл бөмбөгийн холбоонд үүсээд буй асуудлыг шалгах түр хороог уржигдар татан буулгасан бөгөөд ажлын хэсгийнхэн өчигдөр дүгнэлтээ танилцууллаа. Тус холбооны эмэгтэй дэд ерөнхийлөгч И.Сарангэрэл “Гишүүн байгууллагатай хийсэн худалдах, худалдан авах гэрээнүүдийг хянахдаа хайнга ханджээ. Тэвчиж болох зардлыг хянаагүй.
2025-03-13