МУИС Шинжлэх ухааны салбар сургуульдаа “Хөгжлийн бодлого” нэртэй ахисан түвшний шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнтэй холбогдуулан энэ чиглэлээрх олон нийтийн ойлголт, мэдлэгийг үнэлэх, хөтөлбөрийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох санал асуулга бүхий судалгааг цахимаар авч эхэлсэн байна. “Хөгжлийн бодлого” магистрын хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийнхэн шинэ сургалттай холбоотой санал хүсэлтийг 9000 7100 дугаарын утсанд олон нийтээс нээлттэй хүлээн авч буйгаа зарлалаа.
Дэлхийн улс орнуудад, ялангуяа нэр хүндтэй сургуулиудад хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чиглэлээр чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд анхаараад багагүй хугацаа өнгөрч буй ч манайд энэ нь харьцангуй шинэ, залуу салбар гэдгийг судлаачид хэлж байна. Зарим нь “Хөгжлийн бодлогыг судлахгүйгээр, мэргэжилтэн бэлтгэхгүйгээр хөгжлийн талаар ярих боломжгүй” гэж дурдав.
Н.Ган