Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Хайлаас модны доорх хайр

Театр урын сан дахь жүжгээ сэргээн то­ли­луу­лах нь цаг үеийн ач холбогдолтой байх нь олонтоо. Анх 1996 онд УДЭТ-ын тайз­наа “Тамын дурлал” нэртэйгээр үзэгчдэд хүрч байсан жүжиг өдгөө уран бүтээлчдийн баг, бүрэл­дэхүүнээ шинэчлээд “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” болон эргэн иржээ. Ийм нэгэн уран бүтээл төв театрын тайзнаа дахин “ами­лав”. Дүрд тоглох жүжигчдийн бүрэл­дэ­хүүнийг өн­гөрсөн сард зарласан. 
2025-03-09

Цаг агаар дулаарснаас уруйн болон шар усны үер буух нь нэмэгдэв

Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарснаас үүдэн уруйн болон шар усны үер буух тохиолдол нэмэгджээ. Тодруулбал, Мөрөнгөөс Булган чиглэлийн авто замд буюу Их-Уул сумаас 16, Тариалангаас 15 дахь километрт шар усны үер буусан гэнэ. Иймд энэ чиглэлд зорчигчид хур­даа тохируулан хөдөлгөөнд оролцох шаард­ла­гатайг албаныхан анхааруулав. 
2025-03-09

ХСҮТ-ийнхөн элэг, бөөр нэгэн зэрэг шилжүүлэн суулгахаар ажиллаж байна

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн­­хөн амьд болон тархины үхэлтэй донороос элэг, бөөр нэгэн зэрэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулахаар ажиллаж буй юм.
2025-03-09

Европыг Америкаас хараат бус байлгахыг уриалагч

Саяхан ХБНГУ-д болсон парламентын сон­гуульд Христосын ардчилсан холбоо (ХАХ) нам олонх болж чадаагүй ч өр­сөл­дөгчдөөсөө илүү (28 хувь) санал авсан юм. Тус намыг одоо Фридрих Мерц удирдаж байна.
2025-03-08

Лам хуврагууд ерөнхий эрдмийн хичээлийг цахимаар судална

Хийдэд шавилан сууж буй лам хув­ра­гуу­дад ерөнхий боловсрол нөхөн олгох цахим  хө­­төл­­бөрийг албан ёсоор хэрэгжүүлж эхэл­жээ. Тус хөтөлбөр нь буддын гүн ухаанд су­рал­цаж байгаа, Энэтхэг улс болон алс­лагд­­сан сумуудын сүм хийдийн лам хув­ра­гуудын боловсролын асуудлыг бүрэн шийд­вэрлэх зорилготой аж.
2025-03-08

Бумбатын рашааныг түшиглэн нуур байгуулах нь

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо­ны нутаг, Толгойтын баруун салаанд орших Бум­батын рашааныг түшиглэн нуур бай­гуу­ла­хаар төлөвлөж буйг Усны газрын дарга З.Бат­баяр мэдээлэв
2025-03-08

Ирэх хичээлийн жилийн өвлийн амралтыг долоо хоногоор сунгав

Сар шинийн баярын өмнөхөн Боловс­ро­лын сайд П.Наранбаяр ирэх хичээлийн жи­лийн бүт­цийн талаар танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл, 2025-2026 оны хичээлийн жи­лийн амралтын ху­га­цааг өөрчилжээ. Энэ онд хичээлийн жи­лийн бүтцийг гурван ули­рал­тай болгосон.
2025-03-08

Үнэт эдлэлийн дэлгүүрээс 56 сая төгрөгийн үнэтэй эд зүйл хулгайлсан эрийг саатуулав

Сар шинийн өдрүүдэд цагдаагийн байгуул­лагын­хан хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэ­рэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх аж­­лаа хийсээр байв.
2025-03-07

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн шуурхай удирдлагын төв байгууллаа

ЭМЯ дэргэдээ Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн шуурхай удирдлагын төв байгуулжээ.
2025-03-07

Төв замын автобусны чиглэлийг богино эргэлттэй болгожээ

Нийслэлийн хамгийн урт, нийтийн тээврийн Таван шар-Офи­церуудын ордон чиглэлийг богино эргэлттэй болгожээ. Төв зам дагуух энэхүү М:1 чиглэлд зорчигч олонтой, тэр дун­даа өглөө, оройд хүнээ багтааж хүчирдэггүй.
2025-03-07

Чингис хааны алтан хөшөө 14 тонн жинтэй, долоон метрийн өндөртэй

Их эзэн Чингис хааны алтан хөшөө, шү­тээн их цагаан туг, төрийн хасбуу там­гыг хүндэтгэн залах ёслол энэ сарын 1-нд боллоо. 
2025-03-07

Улаанбурхан өвчний найм дахь тохиолдол бүртгэгдэв

Улаанбурхан дэгдэлт хэлбэрээр гарч буй Вьет­­­нам улсад аялсан иргэдээс тав нь халдвар авч, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй талаар бид өмнө нь мэ­дээл­сэн. Өвчилсөн ир­гэд өнгөр­сөн сарын 8-ны Хо Ши Мин-Улаанбаа­тар, 18-ны Фу­куок-Улаанбаатар чиглэлийн нис­­лэ­гээр эх орондоо ирсэн юм. Тэгвэл уг нис­­­­­лэг­­­­тэй хол­­­­боогүй, гурван шинэ то­хиолдол до­тоо­­­­­­­дод бүртгэгдсэнийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.
2025-03-07

Ичих булчирхай “үнэд орж” байна

Та нийгмийн харилцаанд оролцохдоо зарим тохиолдолд ичих, санаа зовох мэдрэм­­жээ хүлээн зөвшөөрч, түүндээ тулгуурласан сон­голт хийж, шийдвэр гаргадаг уу. Өөрийн хий­­­сэн бу­руу үйлдэл, жижиг гэлтгүй алдаандаа гэм­шиж, түүндээ тохирсон шийтгэлийг оноож чаддаг уу. Ми­­ний буруугаас болж хэн нэгэн хохирох вий гэж сэтгэл зовних, гэмших үе тохиодог уу.  Буруу хэ­­­­рэг үйлд­­сэн хэн нэгний өмнөөс ичих, санаа зовох мэд­рэмж зарим үед төрдөг үү. 
2025-03-07

Залхуу иргэд замын түгжрэлд буруутай гэв үү

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар иргэдийг залхуу, явган явах дургүй хэмээн шүүмжлэв. Товч­хондоо, иргэд залхуу учраас л Улаанбаатарт түгж­­рэл үүссэн гэж тэрбээр “оношилжээ”.
2025-03-07

Украинд НҮБ анхаарлаа хандуулав

Энэ сарын 25-ны шөнө НҮБ-ын Аюулгүйн зөв­лөл Украинд дайн эхэлснээс хойших гур­ван жилийн хугацаанд тус улс дахь зөр­чил тэмц­лийг зохицуулах асуудлаар анх удаа тогтоол гаргалаа.
2025-03-04

Анна Гребиен: Монголын эрс тэс уур амьсгал онгон дагшин байгальтай илүү ойроос харилцах боломж олгодог

Дэлхийгээр аялагч Анна Гребиентэй ярилц­лаа. Тэрбээр тэмээгээр Хөвсгөл айм­гийн Мөрөн сумаас Хатгалыг зорьж, мөсний баярт оролцсон бөгөөд өдгөө Зүүн тайга дахь аяллаа эхлүүлээд буй юм.
2025-03-03

“Хаврын баяр-2025” үзэсгэлэнг тавдугаар сарын 4-5-нд Японд зохион байгуулна

25 дахь удаагийн “Хаврын баяр” үзэс­гэлэн худалдааг тав­­­дугаар сарын 4-5-нд Японы Токио хотын “Хикаригаока” паркт зо­­хион бай­гуулна.
2025-02-28

Хүнсний ногоогоор амталж, малын дайвар бүтээгдэхүүнээр бэлтгэсэн бууз “дэлгэрчээ”

Бууз гэхээр үхрийн болон хонины мах­тай гэдгээр л ойлгодог үе ард үлд­сэн байна. Өөрөөр хэлбэл, тун өргөн сон­голттой болжээ. Худалдаа эрхлэгчид ч бүтээгдэхүүнийхээ амт, чанарт түл­хүү анхаарал хандуулах болж. Үйлч­лүү­лэгч­дийн хувьд ч гарал үүслийн бичигтэй, лабо­раторийн шинжилгээгээр батал­гааж­сан хүнсийг түлхүү сонгох болсон гэнэ.
2025-02-28

Хилийн ангиудыг түшиглэн цэцэрлэг, бага сургууль барина гэв 

Боловсролын яамныхан болон НҮБ-ын Хүүх­дийн сангийнхан Дорнод аймгийн Ма­тад сумын Мэнэн багийн цэцэрлэг, бага сур­­гуультай танилцжээ. Мэнэнгийн от­ря­дын цэцэрлэг, бага сур­гуулийг бай­гуулаад дөр­вөн жил болж буй аж.
2025-02-27

Сурах бичгүүдэд хүний эрхийн дүн шинжилгээ хийнэ

Боловсролын ерөнхий хуульд бүх түвшний боловсролын сур­галтын хөтөлбөрт хүний эрхийн боловсрол, жендерийн эрх тэгш байд­лын талаарх агуулга тусгахаар заасан.
2025-02-27