“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг хоёр, дөрөвдүгээр сард олгоно
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах талаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцжээ. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашиг олгох тооцоо гарч, гурав хувааж олгохоор шийдвэрлэсэн байна.
2025-02-20
Төрөлтийн тоо жилээс жилд буурч байна
Улсын хэмжээнд өнгөрсөн онд 57.3 мянган эх амаржсан нь өмнөх оныхоос 6.6 мянга буюу 10.3 хувиар буурсан байна. Амаржсан эхчүүдийн 154 нь гэртээ төржээ. Мөн энэ онд 57.8 мянган хүүхэд төрсөн бөгөөд энэ нь өмнөх оныхоос 6.6 мянга буюу 10.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Манай улсад төрөлтийн тоо жилээс жилд буурч байна.
2025-02-20
Шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ “гараа”
Манай улс Майдар хэмээх нэртэй эко хот байгуулна гээд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 54 метр өндөр Их Майдар бурхны хөшөөний суурийг, суварган байгууламжийн хамт босгоод орхичихсон буй.
2025-02-20
18 настны ирээдүй гэрэлтэй байна
Бразил теннисчин Жоао Фонсека сүүлийн үед талбайн теннисний ертөнцөд цахиур хагалж эхэллээ. 2024 оны сүүлчээр өндөр амжилт үзүүлж, залуучуудын тэмцээнд түрүүлсэн.
2025-02-19
“Хөх сувд-2025”-ын чимэг нь далай ээжийн мөсөн сийлбэрүүд
Манай улс өвлийн аялал жуулчлалын нэрийн хуудас болсон “Хөх сувд-2025” мөсний баяраа 24 дэх жилдээ тэмдэглэж байна. Үзэсгэлэнт байгаль, онгон дагшин уул нурууд, өндөр хөх сарьдгууд, цэнгэг усаараа гайхагдсан далай ээжийн мөсний баярыг энэ сарын 13-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойн урд Хайчийн аманд эхлүүлсэн юм.
2025-02-19
Сэргээгдэх эх үүсвэрээс үйлдвэрлэсэн цахилгааныг 285-300 төгрөгөөр худалдаж авна
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэхтэй холбоотой журмын хэрэгжилтийг хангах, үнэ тарифыг нь шинэчлэх, энэ чиглэлээр цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилготой олон нийтийн хэлэлцүүлгийг Эрчим хүчний реформын үндэсний хорооноос өнгөрсөн сард зохион байгуулсан билээ.
2025-02-19
3-9 дүгээр ангийнхан “Pearson” хөтөлбөрт хамрагдах нь
2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудад англи хэлний “Pearson” хөтөлбөрийг нэвтрүүлсэн. Энэ хичээлийн жилээс 5-7 дугаар ангийнхан англи хэлний хичээлээ 100 хувь уг хөтөлбөрийн дагуу судалж буй юм байна.
2025-02-19
Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэв
Улаанбурхан өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрсэн нэг хүнийг тусгаарлан, оношилгоо, эмчилгээнд хамруулж, тандалт судалгаа хийж буйгаа Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийнхөн өчигдөр мэдээлэв.
2025-02-19
Тархи, нугасны гүний төвөгтэй байрлал дахь хавдрын эмчилгээг нэвтрүүллээ
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийнхэн тархи, нугасны гүний байрлалтай, мэс заслаар авахад төвөгтэй, нэвчсэн хавдрыг эмчлэх технологи нэвтрүүлжээ. Эл эмчилгээг Монголд нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж, тус эмнэлгийн мэс заслын хоёр эмч, нэг сувилагчийг БНТУ-д хоёр сарын хугацаанд дадлага сургалтад хамруулсан байна.
2025-02-19
Төрийн хэвлэлийн албаныхан олон нийтийн мэдэх эрхийг боомилж байна
Төрийн байгууллагууд мэргэжлийн редакцтай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс ч нүсэр бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж, зөвхөн өөрсдийн бэлтгэсэн, таалалд нийцүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, контентыг нийгмийн сүлжээ, мэдээллийн бүх сувгаар зохион байгуулалттай түгээдэг явдал хэрээс хэтэрсэн.
2025-02-19
Гадаад харилцааны сайд Оманы Султант Улсад айлчилна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдрөөс энэ сарын 20-ныг дуустал Оманы Султант Улсад айлчилна. Тус улсын Гадаад хэргийн сайд Бадр Бин Хамад Бин Хамуд Аль-Бусайдигийн урилгаар ийнхүү айлчилж буй аж.
2025-02-18
268 нийгмийн ажилтан хороонд ажиллах нь
Хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх зорилготой хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан сум, хорооны нийгмийн ажилтныг энэ сараас эхлэн ажиллуулахаар болсон билээ. Улсын хэмжээнд нийт 589 нийгмийн ажилтныг сонгож, тэд ажлаа хүлээн авахад бэлэн болжээ.
2025-02-18
“Тамирчдад танилцуулаагүй атлаа олон нийтэд мэдээлсэнд гомдолтой байна”
Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооноос допинг хэрэглэсэн тамирчдын нэрийг зарласан. Үүнтэй холбоотойгоор шинжилгээний хариуг зөвшөөрөхгүй байгаагаа Гавьяат тамирчин Б.Сугарсүрэн өчигдөр мэдээлэв. Өнгөрсөн долоодугаар сард зохион байгуулсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хариу саяхан гарчээ.
2025-02-18