Монголын туухайт спортын насанд хүрэгчдийн УАШТ-д 10 байгууллагын 200 гаруй тамирчин насанд хүрэгчид, мастер ангилалд дөрвөн төрлөөр хоёр өдөр өрсөлдөв. Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд болсон эл тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар “Дайчид” багаас А.Ганбаатар, шилдэг эмэгтэй тамирчнаар “Pro kettlebell” багийн О.Мөнхтуяа шалгарлаа. Байгууллагын нэгдсэн дүнгээр Н.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай “Дайчид” багийнхан аваргын цом гардаж, О.Банзагч дасгалжуулагчтай “Хос гийр” клубийнхэн мөнгө, Н.Мадигайым дасгалжуулагчтай “Pro kettlebell” багийнхан хүрэл медаль хүртжээ.