ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины талаар гайхаш төрүүлсэн мэдэгдэл хийж украинчуудыг Оростой нэгдэхийг эрмэлзэж, “түүхийн зөв чиглэлд” алхам хийхийг уриалав. Тэрбээр дайны бурууг Украины эрх баригчид хийгээд Өрнөдөд тохохыг оролдсон байна. Кремлийн тэргүүн Украины эрх баригчдыг эх орончид биш үндсэрхэг үзэлтнүүд хэмээн нэрлэсэн аж. Путин Украинд учруулсан хохирол сүйрлийн хариуцлагыг Киевт үүрүүлэх гэхдээ Оросын арми пуужин, дроноор дайралт хийж Украины хот, суурингуудыг сүйтгэснийг дурдсангүй. Түүний бодлоор Украинд Өрнөдийн үзүүлж буй тусламж нь украинчуудын төлөө биш өөрсдийн олз ашгийн төлөө хийж буй үйлдэл гэнэ.