Найруулагч П.Золжаргалын “Баавгай болох сон” бүтээл Каннын кино наадамд шалгарчээ. Зохион байгуулагчид уг наадмаа үндсэн таван хэсгээр явуулдаг бөгөөд эхний гуравт шалгарсан кинонуудыг зарлахад “Баавгай болох сон” багтсан байна. Ингэснээр монгол кино тус наадамд анх удаа шалгарлаа. Энэ нь найруулагчийн анхны бүрэн хэмжээний кино аж. Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг, өсвөр насны нэгэн хүүгийн амьдралын түүх, сурч боловсрох хүсэл эрмэлзлийн талаар уг бүтээлд өгүүлжээ. Гол дүрд нь Ү.Батцоож хэмээх хүү тоглосон байна. Ташрамд дурдахад, Каннын 75 дахь олон улсын кино наадам ирэх сарын 16-27-нд болно.