Английн уран бүтээлчид “Херо энтертайнмент” продакшны ерөнхий найруулагч Б.Баатарын амьдрал, уран бүтээлээр кино хийж буй гэсэн мэдээлэл цахим орчинд тархсан билээ. Үүний талаар тодруулсан юм. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийг Лондонд тоглуулах ажлын продесороор ажиллаж буй, Британи дахь соёлын элч Ж.Өнөрмаа “Тийм ээ. Гол нь жүжиг хэрхэн бүтсэн тухай агуулгыг тодруулахын тулд хоёр орны уран бүтээлчид яаж хамтран ажилласан талаар өгүүлэхийн зэрэгцээ найруулагчийн амьдрал, уран бүтээлийн талаар түлхүү мэдээлсэн баримтат кино хийж эхэлсэн. Үүнийг “Макing of The Mongol Khan” буюу “Монгол хааныг бүтээхүй” гэж нэрлэж байгаа” хэмээсэн юм. Уг баримтат киног Британийн Кино, телевизийн уран бүтээлийн академийн шагналд нэр дэвшигч продюсер Байрон Мкналли болон найруулагч Роланд Уолтерс нар бүтээж буй аж.