Оросын нэрт зохиолч В. Красногоровын бүтээл "Би ч гэсэн жаргамаар байна" уянгын драмын жүжгийн багийнхан орон нутаг дахь аялан тоглолтоо дуусгажээ. Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар энэ удаа жүжгээ хотын иргэдэд толилуулах нь. Тус жүжиг нь Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 2010 онд нээлтээ хийж, 2018, 2022 онд дахин үзэгчдийн хүртээл болсон.
Дээр бичсэнчлэн тус жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтггэлтэн Н.Наранбаатар ажиллаж, гол дүрд МУГЖ С.Болд-Эрдэнэ, МУГЖ, Ж.Оюундарь, жүжигчин М.Тогтохжаргал, Г. Ганбат нар тоглож байна.
Нэгэн амралтын өдөр гэр бүлийн хоёр хуримын ойгоо тэмдэглэхээр дотны найзуудаа гэртээ урьж буйгаар энэхүү жүжиг эхэлдэг. Гэтэл тэднийд уригдсан хоёр нь үнэндээ эхнэрийнх нь сайн найз дүү бүсгүй, нөхрийн сайн найз дүү залуу хоёр бус харин нууц амрагууд нь байна. Үнэн хэрэгтээ эхнэр нөхөр хоёрын тэмдэглэлт хуримын ой ч гэсэн хэн хэнээсээ уйдсан хоёрын уйтгартай амьдралыг ёжтойгоор харуулсан инээдэмтэй жүжиг юм.
Найруулагч: Төрийн соёрхолт, МУУГЗ Н.Наранбаатар,
Туслах найруулагч: С.Ариунжаргал /МУСТА/, Б.Сандуйжав /МУСТА/
Гол дүрд:
Нөхөр С.Болд-Эрдэнэ /МУГЖ/
Эхнэр Ж.Оюундарь /МУГЖ/
Эхнэрийн найз М.Тогтохжаргал /СТА/
Нөхрийн найз Г.Ганбат нар тогложээ.