УДБЭТ-аас төрөн гарсан МУАЖ Э.Амартүвшин Италийн Дуурь болон Симфони хөгжмийн холбооноос зохион байгуулсан 8 дахь удаагийн "International opera awards (The Lyric’s Oscars) арга хэмжээний "ШИЛДЭГ БАРИТОН” шагналын эзнээр 2 дахь удаагаа шалгарсныг Италид төвтэй “Oscarlirica” олон улсын дуурийн холбооны албан ёсны цахим хуудсаар зарлалаа . Уг шагналыг 2021 оны анх авч байсан. Ийнхүү дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг дуурийн дуучин болохоо дахин баталлаа.
Дэлхийн шилдэг баритон МУАЖ Э.Амартүвшин танд халуун баяр хүргэж, Монгол Улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулан яваад нь талархал дэвшүүлье.
Ташрамд дурдахад, Италид ажиллаж амьдардаг тэрбээр 2024 оны гуравдугаар сард эх орондоо ирж, УДБЭТ-ын тайзнаас Монголын үзэгчдэдээ дуу хоолойгоо өргөхөөр болжээ.