Замын-Үүд боомтын авто замын ачаа тээврийн хэсэг 24 цагаар ажиллаж эхэлснээс хойш 1487 автомашин нэвтэрчээ. Замын-Үүд-Эрээний автозамын боомтын ачаа тээврийн хэсэг 24 цагийн горимд шилжсэнээр дөрөвдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд гарах чиглэлд 721, орох чиглэлд 766 автомашин нэвтэрсэн хэмээн Дорноговь аймаг дахь Хилийн боомтын захиргааны дарга Б.Баярням мэдээллээ.
Ийнхүү анх удаа Монгол Улс автозамын боомтын ачаа тээврийн хэсгийн урсгалыг 24 цагийн горимд шилжүүлэн ажиллуулж эхлээд байна. 18.00 цагаас хойш буюу шөнийн цагаар ажилласан дээрх хугацаанд Замын-Үүд автозамын боомтоор нийт 1487 автомашин нэвтрээд байна.