Манай улсад кино урлагийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож буй. Бусад оронтой харьцуулахад “залуухан” салбар боловч өөрийн байр суурийг хэдийн тодоор тамгалж чаджээ. Түүхэн цаг хугацааны явцад ололт, амжилтаар дүүрэн, эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй ч өнөө үед Монголын кино урлагт архидалт, гэр бүлээс гадуурх харилцаа, ёс бус үг хэллэг, гэмт хэргийн сэдэвтэй уран бүтээл л давамгайлж байна. Ялангуяа сүүлийн үеийн уран бүтээлүүдэд зүс царай, тансаг машин, үнэтэй хувцас, орд харшаараа зиндаархаж, нэгэн рүүгээ хараалын үг чулуудан “буланд шахах”, цус нөж, орилоон хашхираан үзүүлэх нь нийтлэг болжээ. Хэн дуртай нь камер барьж, инфлүүнсэр буюу сошиал нөлөөлөгчид ч эл урлагт хүч сорих нь нэмэгдсэн. Нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлэх учиртай урлаг, соёлынхон үндсэн үүргээсээ ухарч, техник, технологийн дэвшлээр халхавчлан ашиг олохын тулд “сүнсээ” худалдахаас ч буцахгүй байна. Үндсэндээ орчин цагийн Монголын кино урлаг сэдэв, агуулгын хувьд уруудсаар буйг олон хүн шүүмжилдэг. Эл салбар сэтгэлгээний хувьд хамгийн мохоо үедээ байгааг өргөн дэлгэцээр гарч буй кинонуудаас ч дүгнэж болохоор.
“КИНО БОЛ ҮЗЭЛ САНААГ ӨӨРЧИЛДӨГ, УХАМСРЫГ БИЙ БОЛГОДОГ, ХҮЧТЭЙ УРЛАГ”
90 жилийн хугацаанд манай улсад киноны сэдэв хэрхэн хувьсан өөрчлөгдөж, цаашид ямар чиг хандлага бий болох вэ гэдэг яах аргагүй анхаарал татахуйц асуудал юм. Тэгвэл манай уран бүтээлчид 2010 оноос хойш хамгийн өргөн сэдвүүдийг хамарч кино уран бүтээл хийжээ. Энэ хугацаанд 500 гаруй уран сайхны кино бүтээсэн бөгөөд уг үзүүлэлт цаашид тогтмол өсөх хандлагатай аж. Хайр дурлал, хосын харилцаа, нөхөрлөл, хөгжилтэй явдал, гэмт хэрэг, гэр бүл, түүх, амьдралын өөрчлөлт, ёс суртахуун, өв соёл зэрэг сэдэв хамгийн их давтагдсан гэнэ. Энэ талаар СУИС-ийн Кино, телевиз, медиа урлагийн сургуулийн багш, доктор Ч.Отгонбаяр “Цаашид технологийн хамаарал, хүйсийн чиг хандлага, сэтгэхүйн хэлбэрүүд буюу өөрийгөө олох, дотоод сэтгэлийн хямрал зэрэг сэдвээр уран бүтээл хийх хандлага ажиглагдаж байна. 1990 оноос өмнө Монголын кино урлагт мэргэжлийн уран бүтээлчид зонхилон ажилладаг байв. Харин өдгөө мэргэжлийн бус хүн хүртэл кино зохиол бичих болжээ. Уран бүтээлчид өв соёлоо шингээсэн сэдвийг 2010 оноос хойш эрчимтэй сонгож буй нь авууштай. Киноноос хүмүүс олон зүйлийг суралцдаг. Тиймээс үндэснийхээ соёлыг хадгалъя гэвэл кинонд шингээх нь хамгийн зөв арга. Гэхдээ мэдэхгүй зүйлийнхээ тухай кино хийх хэрэггүй. Өв соёлын тухай бүтээл хийхдээ ахмад уран бүтээлчид болон соёл судлаачдаас зөвлөгөө авах шаардлагатай. Ер нь өв соёлыг шингээсэн баримтат уран сайхны кино сүүлийн үед хамгийн их анхаарал татаж байгаа. Кино бол үзэл санааг өөрчилдөг, ухамсрыг бий болгодог, хүчтэй урлаг. Кино үзсэн хүмүүс аливаа үйлдлийг даган дуурайх магадлал өндөр” гэлээ.
Харин БНСУ-ын Данкүүкийн их сургуулийн Кино урлагийн тэнхимийн ахлах профессор Пак Киюүн “Монгол кино судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр “Монголын кино урлагийн салбарт тулгамдаж буй гол асуудал нь шинэ уран бүтээлчдийг бэлтгэх боловсролын систем. Кино урлагийг хөгжүүлэхийн тулд боловсролын систем буюу шинэ уран бүтээлчдийг бэлтгэж буй тогтолцоо сайн байх ёстой. Кино хийхэд төсөв санхүү, сайн студи, тоног төхөөрөмж гээд олон зүйл хэрэгтэй ч хамгийн гол нь уран бүтээлч. Чадвартай уран бүтээлчдээс л сайн бүтээл төрнө” хэмээн онцолсон юм.
ГЭР БҮЛЭЭС ГАДУУРХ ХАРИЛЦАА, ГЭМТ ХЭРГИЙГ СУРТАЛЧЛАВ
Монголын анхны кино 1936 онд “Монгол хүү” нэртэйгээр гарч байв. Анхны кино үйлдвэрээ байгуулаад 30 хүрэхгүй жил болж байхад буюу 1965 оны байдлаар хөдөө орон нутагт нэг хүн сардаа 10, хотод 20 кино үздэг болсон гэх судалгаа бий. Харин 2024 оны байдлаар кино урлагийн чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж буй кино студи, продакшн 80, кино салбарын 667 ажилтан байна. Тэд жилд дунджаар нэг сая 877 мянга гаруй үзэгчид арилжааны, арт хаус, баримтат төрлөөр 40 орчим шинэ бүтээл хүргэдэг аж. Монголын кино урлагт 19501980 оныг “Алтан үе” байсан гэдэгт судлаачид эргэлзэлгүйгээр санал нийлдэг. Энэ үед олны хүртээл болгосон “Морьтой ч болоосой”, “Ардын элч”, “Элбэг дээл”, “Улаанбаатарт байгаа миний аавд” зэрэг олон сэдвийг хөнгөхөн найруулгаар, үзэгчдэдээ ойр харуулсан, гэр бүлийн салалт, хайр дурлалын явдлыг хоёр хүний дундах асуудал гэхээс илүү хамгийн их хохирдог хүүхдийн харах өнцгийг барьж хийсэн тухай судлаачид онцолдог. Үнэхээр л хайртай гэх үгийг амнаасаа унагахгүйгээр хайрлаж, ядарч зүдэрч яваагаа гуйлга гуйхгүйгээр харуулан, уурлаж бухимдсанаа заавал хэн нэгнийг цохиж зодон, амийг нь егүүтгэхгүйгээр илэрхийлж болдог байв. Харин орчин цагийн кино урлагт нийгмийн болохгүй бүтэхгүй байгаа асуудлыг заавал хэрүүл маргаан, хэрэг зөрчлөөр илэрхийлэх болжээ.
Сүүлийн үед дэлгэцнээ гарч буй монгол кинонуудын гол сэдэв нь гэр бүлээс гадуурх харилцаа болон хүчирхийлэлд тулгуурлаж байна. Хайр дурлалаар халхавчлан ёс суртахуунгүй үйлдлийг энгийн мэтээр сурталчлан, гэмт хэргийг өөгшүүлсэн хэсэг ч бий. Бас “Шидтэнүүдийн клуб”, “Пэпа торой”, “Ноён талхны үсчний газар” зэрэг хүүхэлдэйн киног тогтож үзвэл зүй бус үг хэллэг, хүүхдийн сэтгэхүйд “хүндэдсэн” агуулгаар хэрхэн “бөмбөгддөгийг” мэдэж болно. Хэтэрхий задгай дүрслэл, ёс бус үг хэллэгтэй энэ мэт кинонууд шил шилээ даран гарч, бидний ирээдүй хойч үеийнхний хүмүүжилд сөргөөр нөлөөлсөөр байхад соёл, боловсрол хариуцсан тө¬рийн захиргааны байгууллагынхан нь хэлгүй, дүлий мэт суух аж.
МОНГОЛЫН КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ХЭМЭЭХ “ДҮЛИЙ” БАЙГУУЛЛАГА
Кино урлагийн зөвлөл нь угтаа төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гүүр болж, салбарын хөгжлийг дэмжих, олон улсын харилцааг тэлэх, бүтээлч орчныг бодлогоор удирдах үүрэгтэй байгууллага. Өөрөөр хэлбэл, эл зөвлөл бодлого боловсруулах, стандарт тогтоох, уран бүтээлчдийг уриалан зохион байгуулах, салбарын нэгдсэн дуу хоолой болох ёстой. Гэвч өнөөдрийн байдлаар энэ үүргээ биелүүлэх нь байтугай, уран бүтээлчид ч тэднийг тоохоо больж, итгэл алдарчээ. Гадаадын зах зээлд “сойх” уран бүтээлээ хүртэл зөвлөлийн гишүүдийн өнгө үзэмжээр тодруулж, санхүүжилтээр нь “хавчдаг” жишиг эл салбарт дэлгэрээд удаж буй. Монгол кино гэдэг зүгээр нэг дэлгэцийн урлаг бус, үндэстний сэтгэлгээний тусгал, соёлын дархлаа юм. Харин энэ дархлааг хамгаалж, дэлхийд таниулах ёстой гол институт нь үүргээ умартаж, салбарын хөгжлийн саад тотгор болон хувирав. Зөвлөл гэдэг нэртэй ч нэгдсэн үзэл бодолгүй, бодлого тодорхойлдог ч чиглэлгүй, уран бүтээлчдийг дэмждэг гэх атлаа шүүлтүүр нь тунгалаг бус аж. Харин БНСУ-д кино урлагаа эдийн засаг болон соёлын бодлогын нэгэн тулгуур болгон хөгжүүлжээ. Солонгосын кино урлагийн зөвлөлийнхөн зөвхөн кино санхүүжүүлэхээс гадна олон улсын зах зээлд хэрхэн гаргах, ямар сэдвээр дэлхийн анхаарлыг татахад бодлогын түвшинд ханддаг юм байна. Тухайлбал, монголчууд бидний сайн мэдэх “Дэ Жангум” цуврал олны хүртээл болсон цагаасаа Солонгосын уламжлалт эмчилгээ, хоолны соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулсан. Мөн “Шимэгч”, “Минари”, “Бусан хүрэх галт тэрэг” зэрэг бүтээл нь нийгэмд тулгамдаад буй асуудлыг зоригтойгоор илэрхийлж, Оскар болон Каннын кино наадмын ялагч болсон юм. Ийнхүү тус улсад киног зөвхөн соёлын экспорт бус, аялал жуулчлал, эрүүл мэнд, хоол хүнстэй ч уялдуулан хөгжүүлдэг аж. Харин манайд ийм бодлого үгүйлэгдэж байна. нэгбүрчлэн дүрсэлж буй. Үүнийгээ зарим уран бүтээлч “амьдралын бодит төрх” гэж тайлбарлах аж. Гэвч үзэгчдийн олонх нь үүнийг зөвтгөх шалтгаан биш гэж үзэж байна. Нийгмийн бодит дүр төрхийг уран сайхны аргаар олны хүртээл болгох нь кино урлагийн нэгээхэн хэсэг мөн. Гэвч энэ нь үзэгчдийн оюун санаанд хэрхэн нөлөөлж буйг уран бүтээлчид анзаарч, хэмжих ёстой. Үүнээс гадна орчин цагийн монгол киноны сэдэв төдийгүй үг, хэллэгийн сонголтод ч анхаарах цаг иржээ. Энэ талаар соёл судлаач Ц.Солонго “Хэл бол хандлага. Хэл ярианд нь бүдүүлэг үг давамгайлсан кинонууд хүмүүсийн сэтгэхүйд, ялангуяа хүүхэд, залуусын хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг. Үг бол зэвсэг. Уран бүтээл бол сургамж. Үүнд уран бүтээлчид илүү хариуцлагатай хандах хэрэгтэй” гэсэн юм.
МЭРГЭЖЛИЙН БУС ХҮМҮҮСИЙН НИЙТЭД ТАНИГДАХ ТАЛБАР БИШ
Өнөө үед өндөр, царайлаг, бие хаа сайтай л бол Монголын кино урлагийн үүд хаалга нээлттэй гэмээр. Киночид ч үүнийг нь овжноор ашиглан мэргэжлийн жүжигчдийг бус, ашиг орлого арвин авчрах трэнд хүнийг кинондоо тоглуулдаг моод дэлгэрсэн. Үгийн баялаг багатай, дүр бүтээх чадваргүй, тайз дэлгэцийн унаган соёлыг мэдэхгүй инфлүүнсэрүүдийг кинонд тоглуулан салбарынхаа үнэ цэнийг уландаа гишгэсээр. Уг нь эл мэргэжил үгээрээ биш юм гэхэд үйлдлээрээ нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгтэй шүү дээ. Гэтэл ашиг орлогын төлөө хэнийг ч хамаагүй кинондоо тоглуулаад байвал урлагийн сургууль, жүжигчний мэргэжил байх хэрэгтэй гэж үү.
Манайд мэргэжлийн жүжигчин бэлтгэдэг гарын таван хуруунд багтах улсын болон хувийн сургууль бий. Тэдгээрээс жилд дунджаар 500 гаруй оюутан диплом өвөртөлдөг гэсэн судалгаа байна. Гэвч тэдний 40 орчим хувь нь л мэргэжлээрээ ажилладаг аж. Тэгвэл тэд яагаад мэргэжлийнхээ үнэ цэн, ур чадвар, орон зайг бусдад амархан алдаад байна вэ.
ШҮҮМЖЛЭГЧ АЛГА
Урлаг хөгжихөд мэргэжлийн шүүмж хэрэгтэйг салбарынхан нь дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ шүүмжилсэн нэгэндээ дургүй. Хамгийн олон дайсантай мэргэжил ч гэж болохуйц. Үүнээс нь халгаад мэргэжлийн шүүмж хэлэхээс халширдаг хүн цөөнгүй. Уг нь уран бүтээлч, үзэгчид болон шүүмжлэгчид нэгэн цогц болж байж сая кино урлаг хөгжих боломжтой. Гэтэл эдгээрээс хамгийн “түүхий” нь кино шүүмж гэж болохоор байна. Энэ тухай нэгэн иргэн цахим хуудсандаа “Түүхэн сэдвийг сонгож, уран сайхны кино хийж буй нь бахархууштай. Гэхдээ түүхэн киноны дүр сонгохдоо маш хайнга хандаад байх шиг. Өнөөх улиг болсон хэдэн залууд хиймэл сахал наагаад л XIII зууны баатрын дүр өгчихдөг. Гэтэл нөгөөх нь юм л болбол цээжээ нүцгэлж, гэдэснийхээ булчинг харуулна. Байгалийн хатуу ширүүн нөхцөлд өлчиржин, ажлын хүнд хүчирт нухлагдан борогшиж, ан ав хийн, адуу малтай ноцолдон, нар салхинд онгож гандсан, дайн тулаанд үхэх, сэхэхийн ирмэг дээгүүр явж, дэлхийн дайдыг эзэлсэн анчин, малчин баатар эрсээ арай ч ингэж дүрсэлж боломгүй. Энэ мэтээр түүхэн кинонд “наалдахгүй” хүмүүсийг сонгох нь түгээмэл. Ийм атал яаж үзэгчдийг итгүүлэн үнэмшүүлэхүйц, чансаатай уран бүтээл болох юм бэ. Дүрийн эрэл хайгуул хийхгүй, дөрвөн уулынхаа дундаас гарч сэтгэхгүй байгаагийн нэгэн жишээ нь энэ” гэсэн нь ортой.
Энэ бол сүүлийн жилүүдэд эл салбарт тулгамдаж буй гол асуудлуудын нэг яах аргагүй мөн. Кино театрт болон өргөн дэлгэцээр гарч буй уран бүтээлүүдийг харахад зарим жүжигч¬ ний 2-3 кино нэгэн зэрэг үзэгчдийн хүртээл болж байх нь элбэг. Суваг солих бүрд л өнөөх адилхан царай, ижил жүжиглэлт, хэрүүл маргаан угтана. Энэ салбарт шинэ сэдэв, шинэ дүр төрх, соргог бөгөөд зоригтой шүүмжлэгчид үгүйлэгдэж байна.
ХҮҮХЭЛДЭЙН КИНОНД Ч ЁС БУС ҮГ ХЭЛЛЭГ ДАВАМГАЙЛЖ БАЙНА
Хүүхэд бүр үзэж өссөн киноныхоо баатраар өөрийгөө төсөөлж, даган дуурайх, болох болохгүйн хэм хэмжээг мэддэг гэхэд хилсдэхгүй. Гэтэл сүүлийн жилүүдэд гарч буй хүүхэлдэйн кинонуудын олонх нь ёс бус хэллэгтэй, буруу үлгэр дуурайлал үзүүлж, хүмүүжилд нь сөргөөр нөлөөлж буйг эцэг эхчүүд хэлдэг. Өхөөрдөм царай, хөгжилтэй дуу, элдэв өнгөөр алагласан дүрслэл дундах бяцхан баатрууд нь хараалын, эрээ цээргүй, ёс бус үгсийг торохгүй хэлэх нь хүүхэд бүү хэл, томчууд сонсоход ч бэрх. Тухайлбал, “Мононоке гүнж” гэх анимэд биеэ үнэлэлтийг өөгшүүлсэн хэсэг ч бий. Бас “Шидтэнүүдийн клуб”, “Пэпа торой”, “Ноён талхны үсчний газар” зэрэг хүүхэлдэйн киног тогтож үзвэл зүй бус үг хэллэг, хүүхдийн сэтгэхүйд “хүндэдсэн” агуулгаар хэрхэн “бөмбөгддөгийг” мэдэж болно. Хэтэрхий задгай дүрслэл, ёс бус үг хэллэгтэй энэ мэт кинонууд шил шилээ даран гарч, бидний ирээдүй хойч үеийнхний хүмүүжилд сөргөөр нөлөөлсөөр байхад соёл, боловсрол хариуцсан тө¬рийн захиргааны байгууллагынхан нь хэлгүй, дүлий мэт суух аж.
МОНГОЛЫН КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ХЭМЭЭХ “ДҮЛИЙ” БАЙГУУЛЛАГА
Кино урлагийн зөвлөл нь угтаа төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гүүр болж, салбарын хөгжлийг дэмжих, олон улсын харилцааг тэлэх, бүтээлч орчныг бодлогоор удирдах үүрэгтэй байгууллага. Өөрөөр хэлбэл, эл зөвлөл бодлого боловсруулах, стандарт тогтоох, уран бүтээлчдийг уриалан зохион байгуулах, салбарын нэгдсэн дуу хоолой болох ёстой. Гэвч өнөөдрийн байдлаар энэ үүргээ биелүүлэх нь байтугай, уран бүтээлчид ч тэднийг тоохоо больж, итгэл алдарчээ. Гадаадын зах зээлд “сойх” уран бүтээлээ хүртэл зөвлөлийн гишүүдийн өнгө үзэмжээр тодруулж, санхүүжилтээр нь “хавчдаг” жишиг эл салбарт дэлгэрээд удаж буй.
Монгол кино гэдэг зүгээр нэг дэлгэцийн урлаг бус, үндэстний сэтгэлгээний тусгал, соё¬ лын дархлаа юм. Харин энэ дархлааг хамгаалж, дэлхийд таниулах ёстой гол институт нь үүргээ умартаж, салбарын хөгжлийн саад тотгор болон хувирав. Зөвлөл гэдэг нэртэй ч нэгдсэн үзэл бодолгүй, бодлого тодорхойлдог ч чиглэлгүй, уран бүтээлчдийг дэмждэг гэх атлаа шүүлтүүр нь тунгалаг бус аж. Харин БНСУ-д кино урлагаа эдийн засаг болон соёлын бодлогын нэгэн тулгуур болгон хөгжүүлжээ. Солонгосын кино урлагийн зөвлөлийнхөн зөвхөн кино санхүүжүүлэхээс гадна олон улсын зах зээлд хэрхэн гаргах, ямар сэдвээр дэлхийн анхаарлыг татахад бодлогын түвшинд ханддаг юм байна. Тухайлбал, монголчууд бидний сайн мэдэх “Дэ Жангум” цуврал олны хүртээл болсон цагаасаа Солонгосын уламжлалт эмчилгээ, хоолны соё¬ лыг дэлхий нийтэд сурталчлан таниулсан. Мөн “Шимэгч”, “Минари”, “Бусан хүрэх галт тэрэг” зэрэг бүтээл нь нийгэмд тулгамдаад буй асуудлыг зоригтойгоор илэрхийлж, Оскар болон Каннын кино наадмын ялагч болсон юм. Ийнхүү тус улсад киног зөвхөн соёлын экспорт бус, аялал жуулчлал, эрүүл мэнд, хоол хүнстэй ч уялдуулан хөгжүүлдэг аж. Харин манайд ийм бодлого үгүйлэгдэж байна.
У.Сүрэн