Оросын Холбооны Улсын “Газпром” нийтийн хувьцаат нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга Алексей Борисович Миллер тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр дээрх төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, байгалийн хийн хоолойн төсөл, газрын тосны үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн Шадар сайд С.Амарсайхан нар Засгийн газрыг төлөөлж ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй газрын тос, байгалийн хийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
Г.Сансар