Сагсан бөмбөгийн домогт тоглогчдын гарын үсэг бүхий спортын дурсгалын картыг өнгөрсөн амралтын өдрүүдэд дуудлага худалдаанд оруулахад 12.9 сая ам.долларын үнэ хүрч, түүхэн амжилт тогтоожээ. Ийнхүү “Upper deck exquisite collection dual logoman autographs Jordan & Bryant” гэх нэртэй уг карт нь бүх цаг үеийн хамгийн үнэтэй спортын цуглуулгын эд зүйлийн нэгдүгээрт жагссан аж. “Лос Анжелес Лэйкерс”- ийн од Брайант 2020 оны нэгдүгээр сарын 26-нд нисдэг тэрэг-ний ослоор охины хамт амиа алдсан юм. Техас хотод байрлах “Heritage Auctions” компани тус дуудлага худалдааг зохион байгуулсан бөгөөд худалдан авагчийн талаарх мэдээлэл одоогоор нууц байна. Эл компанийн захирал Крис Айви “Энэ картыг олон хүн үл тоомсорлож байсан. Үүнд тамирчны өмсгөлийн лого, гарын үсэг зэрэг багтсан нь анхдагч чиг хандлага боллоо. Жордан, Брайант нарын гарын үсэг нэг дор буй лого карт дэлхийд ганц байна” хэмээв.