Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор хүүхдийг замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл, аюулгүй байдлын талаар мэдлэг олгох, гэр бүлийн орчинд хүүхдэд аюулгүй байдлын зөв дадал хэвшүүлэх, чадамжийг нэмэгдүүлэх, эцэг эх асран хамгаалагчдын хандлага, оролцоог сайжруулах зорилгоор “Хүүхэд зорчиж байна” ТББ-тай хамтран салбар бүрийн төлөөллийг хамарсан хүүхэд хамгаалалд “Бидний оролцоо” уулзалтыг зохион байгууллаа.
Уг уулзалтад ХНХЯ, ХЗЯ-ны ГХУСАЗЗ, БЕГ, ЦЕГ, Тээврийн цагдаагийн алба, ОБЕГ, Анхны тусламжийн сургалт арга зүйн төв, Лантуун дохио ТББ-ын төлөөлөл нийт 20 албан хаагч оролцлоо. Хүүхдийн зам тээврийн осол, гэмтлийн шалтгааны 70 гаруй хувь нь эцэг эх, асран хамгаалагчдын хариуцлагагүй байдлаас хүүхэд хохирч байна.
Иймд эцэг, эхчүүдийн мэдлэг ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо. Үүнд:
- Хүүхдийг зам тээврийн осол, нийгэм, ахуйн гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн сургалтын хөтөлбөрийн дагуу эцэг эхчүүдэд сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах;
-Төрийн болон ТББ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулж эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг ажлыг хийхээр болов.