Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн ая тухтай амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Их, Бага тойруу буюу олны аншсанаар 40, 50 мянгат орчмын хэт хуучин орон сууцыг дахин төлөвлөлтөд оруулах болон шинээр барих барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ. Тодруулбал, нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр отын дарга Х.Нямбаатар Их, Бага тойруу орчимд долоон давхраас дээш барилга бариулахгүй байх чиглэл өгсөн юм. Тэрбээр “40, 50 мянгатын байруудыг буулгаж, 16-20 давхар барилга барих боллоо. Хотын төв хөрөөний ир шиг янз бүрийн өндөртэй барилгуудаар дүүрч байна. Тиймээс Их, Бага тойруу орчимд долоон давхраас дээш өндөртэй барилга бариулахгүй. Энэ хэсгийн барилгын өндөржилтийг нийслэлийнИТХ-аар батлуулах ажлыг яаралтай зохион байгуулна. Цаашдаа барилгын гадна фасадыг зөвхөн чулуу, эсвэл металлаар хийдэг болгож, хөөсөн фасадыг бүрмөсөн зогсооно. Ингэснээр иргэдийн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн ч өснө” хэмээсэн билээ.