Саудын раб дэлхийн спорт, цахим тоглоомын төв улс болох зорилго өвөртөлжээ. Тодруулбал, тус улсын эрх баригчид эдийн засаг, нийгмийн салбараа байгалийн баялгийн нөөцөөс хамааралтай болгохгүйн тулд спорт, аялал жуулчлал, энтертайнментын цогц хөтөлбөр болох “Vi¬sion-2030”-ийг боловсруулсан аж. аудын Арабын Хөрөнгө оруулалтын сайд Халид Бин бдулазиз ль-Фалих “Цахим тоглоом, спортод хөрөнгө оруулах нь стратегийн ач холбогдолтой. Хамгийн тогтвортой, үнэ цэнтэй баялаг бол хүний нөөц. Түүхий эд, нефть манай улсын төдийгүй дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч гэдэг нь тодорхой ч ирээдүйд цахим спорт илүү жин дарах төлөвтэй” гэжээ.
Тус улсын хүн амын 67 хувь буюу 23.5 сая хүн видео тоглоом тоглодог ба ах зээл 2030 он гэхэд 6.8 тэрбум ам.долларт хүрч, 39 мянган ажлын байр бий болно гэж тооцоолсон гэнэ. Түүнчлэн таван хотдоо орчин үеийн 15 цэнгэлдэх хүрээлэн барьж, цахим спортын хамгийн том өрсөлдөөн болох ДАШТ-ийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Ташрамд дурдахад, аудын рабын Эр-Рияд хотноо саяхан болсон “Esports world cup-2025” буюу цахим спортын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд манай MongolZ” баг ж, алтан цомын эзэн болсон билээ.
Д.Сэлэнгэ