Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар энэ сарын 31-нээс ирэх сарын 3-нд манай улсад албан ёсны айлчлал хийх нь. Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болох гэж буй уг айлчлал Шинэ Зеландын Парламентын даргын түвшинд Монгол Улсад анх удаа тохиож буй үйл явдал юм байна.
Жерард Браунли Шинэ Зеландын Парламентынтэргүүний хувиар одоо Вьетнам улсад айлчилж буй юм. Тэн даяны дөрөө мултлаад манайд хөл тавих аж. Тус хоёр улс дипломат харилцаа тогтоогоод мөн 50 жил болж байгаа гэнэ. Манайхаас ялгаатай нь Шинэ Зеланд, Вьетнам хоёр янз бүрийн түвшинд төлөөлөгчдөө тогтмол солилцсоор ирсэн байна. Бассайд нарын түвшний зөвлөгөөн, орлогч сайд нарын хэмжээний зөвлөлдөх уулзалт, худалдаа, эдийн засгийн хамтарсан хороодын хуралдаан, батлан хамгаалах асуудлаарх яриа хэлэлцээ зэрэг хамтын ажиллагааны олон механизм байдаг аж. Түүнчлэн НҮБ, Дэлхийнхудалдааны байгуллага, АТЭС, АСЕМ, АСЕАН зэрэг олон улсын байгууллагын хүрээнд хамтран ажиллаж биенээ дэмждэг юм байна. Вьетнам нь телефон, компьютер, тэдгээрийн бүрэлдэхүүн хэсэг, электрон техник, далайн бүтээгдэхүүн, гутал Шинэ Зеландад гаргаж, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс, мод, нэхмэлийн түүхий эд, металл, ган авдаг гэнэ.
Жерард Энтони Браунли 1956 онд төрж, одоо хэр нь төрөлх Крайстчерчдээ амьдардаг аж. Дунд сургууль төгсөөд коллежид орж, мод бэлтгэдэг гэр бүлийнхээ бизнест зүтгэн, улмаар мужаан болсон байна. 1980-1995 онд багшаар ажиллаж гар урлал, уран зурагт залуусыг сургаж байжээ.
1993, 1996, 2005 онд бүх нийтийн сонгуульд Үндэсний намаас нэрээ дэвшүүлж сонгогчдынхоо итгэлийг хүлээн депутатаар сонгогдов. Парламентын гишүүн байхдаа Жерард Браунли намынхаа залуучуудын жигүүрийн зохион байгуулагчааражиллажтэтгэвэр, эрчим хүч, тээвэр, орон нутгийн өөрөө удирдах байгууллага, улсын даатгалын асуудлаар илтгэл тавьсанудаачнэгбусаж.
Жерард Браунли 1999 онд сонгуулийн кампанийн үеэр ой мод хамгаалахын төлөө тэмцэгч Нейл Эйблтэй нударга зөрүүлсний улмаас шүүмжлэлд өртөжбайв. Жерард Браунлигаас хохирогч 60 мянган шинэ зеланд доллар нэхэмжилж шүүхэд хандсанаар уг асуудлыг 2002 онд тойргийн шүүх Эйблийн талд шийдвэрлэж Браунли түүнд 8500 доллар төлжээ.
2003 онд Браунли намынхаа орлогч даргын төлөөх хаалттай сонгуульд оролцожялав. Гурван жилийн дараа уг албанд дахин өрсөлдөхгүй гэж Браунли мэдэгджээ. Ийн мэдэгдсэний маргааш нь Үндэсний намын онцгой хуралдаанаас намын гол удирдагчдыг батлахад Браунлиг эрчим хүч, улсын үйлдвэрүүд, төрийн үйлчилгээ, хариуцсан намын гуравдугаар хүн, сүүдрийн кабинетын тэргүүн, стратегийн хорооны даргаар томилов. 2008 оны арваннэгдүгээр сард Браунли ЖонКигийнэвслийнЗасгийнгазартгурваняамтэргүүлэхүүрэгхүлээжээ. Түүнийгэдийн засгийн хөгжил, эрчим хүч нөөц баялгийн сайд болон Спортын сайдын Регбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах асуудал эрхэлсэн туслахаар томилсон байна.
2011 оны гуравдугаар сард тэрбээр ТээврийнболонКентерберид газар хөдөлснөөс учирсан хор уршгийг арилгах асуудал хариуцсан сайдаар томилогдов. Байгаль хамгааллын бүсэд уул уурхайн олборлох үйл ажиллагааг өргөжүүлсэнтэй уялдуулж Засгийн газраас өрнүүлэх хэлэлцүүлгийн ач холбогдлыг ихээхэн бууруулсан хэмээн Ой, шувууд хамгаалах нийгэмлэгийн төлөөлөгч Кевин Хаквелл гэгч 2009 оны наймдугаар сард Браунлиг шүүмжлэв. Тэрбээр “Хэрэв Засгийн газар энэ замаар явбал тухайн газар нутгийн хүн амын төдийгүй нийт шинэ зеландчуудын эсэргүүцэлтэй тулгарах болно” гэж мэдэгдсэн байна. Тэгтэл уул уурхайн салбарын төлөөлөгчид Браунлигийншийдвэрт сэтгэл хангалуун байгаа гэх мэдээлэл дуулдахболжээ. Эцэст нь Браунли “Манай улс эрдэс, түүхий эдийн баялаг нөөцтэйг иргэдийн маань зарим нь мэддэг,
бусад шинэ зеландчууд ч энэ талаар нэлээд мэдээлэлтэй болсонд би эргэлздэггүй. Энэ нь эдийн засгийн өсөлтөд түлхэц болно” гэж хэлсэн байна.
2010 оны есдүгээр сард хоёр удаа газар хөдөлсний дараа Браунлиг түүний үр дагаврыг арилгах сайдаар томилжээ. Крайстчерчийг сэргээн босгоход Засгийн газар, орон нутгийн эрх барих байгууллагуудын оролцоог зохицуулах, хяналт тавих талаар Браунли энэ албыг хашиж байхдаа томоохон эрх эдэлж байв. Тэгээд газар хөдөлсний хор уршгийг арилгах тухай хуулийн төсөл Парламентад өргөн барьж эхний хэлэлцүүлгээр батлуулав.
2010 оны есдүгээр сард Финландын эдийн засгийн тогтолцооноос үлгэр авахыг сөрөг хүчний нэг депутат Парламентын хуралдаан дээр санал болгоход ЖерардБраунли “Фини хүмүүс боловсролгүй, эмэгтэйчүүдийг хүндэтгэдэггүй, ажилгүй алуурчид. Ажилгүйдлын түвшин тэнд Шинэ Зеландынхаас өндөр байдаг. Тус улс иргэдээ тун төвөгтэй тэжээдэг” гэж хариуд нь мэдэгдсэн байна. Түүний хэлснээр бол Скандинавын энэ улсад аллага их байдаг, хүмүүсийнх нь боловсролын түвшин доогуур, эмэгтэйчүүдийг хүндэтгэх тухайд ярих ч юм биш аж.
Браунли ийн хэлснийг Финландын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр хэлэлцсэн байна. Финландын Гадаад хэргийн сайд Эркки Туонмиоя “Энэ тайлбар нь Финландын биш Шинэ Зеландын улс төрчдөд хаягласан нь тодорхой байгаа тул бид ямар нэг хариу үйлдэл хийхгүй. Финланд улс хаана оршдогийг тэр мэддэг гэдэгт эргэлзэхгүй байна” гэж хэлжээ.
Браунлигийн хэлснийг тайлбарлахыг хүсэж Финландын эрх баригчид Шинэ Зеландын Гадаад худалдааны яаманд бичиг явуулсан байна. Шинэ Зеландад суугаа Финландын ЭСЯ-ны зөвлөх Юха Парикха “Улс төрийн мэтгэлцээний явцад хэлсэн хэтрүүлгийн тухай ярьж байна уу, эсвэл өөр юм ярьж байна уу гэдгийг бид мэдэхийг хүсэж байна” хэмээн хариулсан аж.
Браунли 2012 онд сэтгүүлчидтэй уулзахдаа өөрийнхнь хэлсэн үгэнд гомдсон хүн бүхнээс уучлалт хүсээд, хэлсэн үг нь уран элэглэл байсан, тэгэхдээ Финланд улсыг үндэслэлгүйгээр шүүмжлээгүй гэжээ. Шинэ Зеландын Ерөнхий сайд Жон Ки Сөүлд болсон дээд түвшний уулзалтын үеэр хамтран зүтгэгчийнхээ болгоомжгүй хэлсэн үгийн төлөө Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистёгоос биечлэн уучлалт хүссэн аж.
Финландын Ерөнхийлөгч хариуд нь наргиан болгохдоо намайг Сангийн сайд байхад чухам Шинэ Зеландаар баримжаалж байхыг зөвлөдөг байсан юм, тиймээс цаашдаа тус хоёр улс эдийн засгийн хөгжлийн ихэд тохиромжтой загварыг бий болгож чадна гэдэгт найдаж байна гэж хэлжээ.
Ташрамд тэмдэглэхэд, Их Британийн Ерөнхий сайд асан хатагтай Маргарет Тэтчертэй салах ёс гүйцэтгэх ажиллагаанд 2013 оны хавар Шинэ Зеландын Ерөнхий сайдЖон Ки уригдсан ч түүний оронд ЖерардБраунли оролцсон аж.
Р.Жаргалант