Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны хүсэлт өчигдрөөс эхэлсэнбөгөөд есдүгээр сарын 8-ныг дуустал “E-Mongolia” системээр хүлээн авна. Та хүсэлтээ “Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлд хамрагдах хүсэлт 2” гэсэн цэсээр орж, илгээх боломжтой. Нэгдүгээр шатны бүртгэлээс хоцорсон болон түр оршин суугчийн хүүхэд үүнд хамрагдах бөгөөд хүсэлтийн хариуг есдүгээр сарын 9-12-ны хооронд иргэний бүртгүүлсэн утасны дугаарт илгээх юм байна. Түр оршин суугчид амьдарч буй дүүргийнхээ харьяалах хороонд очиж, “Хүн ам, өрхийн мэдээллийн систем”-д хаягийн мэдээллийн бүртгэлээ баталгаажуулсны дараа хүсэлтээ илгээх ёстойг анхааруулъя.
Г.Сансар