Аж үйлдвэр, эрдэс баялгийняам, Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхайн үндэсний ассоциац (УУҮА) хамтран “Mining week & MinePro 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтыг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт & Хариуцлагатай уул уурхай” сэдвийн дор есдүгээр сарын11-13-нд болох уг арга хэмжээний онцлох хэсэг нь уул уурхайн салбарын Хөдөлмөрийн яармаг бөгөөд компаниуд нээлттэй ажлын байраа танилцуулж, зөвлөгөө мэдээлэл өгч, ярилцлага өрнүүлэх аж. Сүүлийн өдөр нь салбарын шинэ технологи, ажил мэргэжил, сонирхсон чиглэлээр мэдээлэл авахуйц залууст зориулсан“Fu¬ture engineers” арга хэмжээ болох гэнэ.
“Тогтвортой, хариуцлагатай уул уурхай” (TSM) стандартыг боловсруулсан Канадын уул уурхайн ассоциац болон салбарын хөрөнгө оруулалт, экспортыг өргөжүүлэх чиглэлээр УУҮА-тай хамтран ажиллаж буй Хятадын уул уурхайн ассоциац зэрэг олон улсын нэр хүндтэй холбоод “Mining week & MinePro 2025”-д оролцох юм байна. Мөн“Mine¬Pro-2025” үзэсгэлэнд ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд, уул уурхайн томоохон төслүүд, олон улсын хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд, зөвлөх болон технологийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд оролцох тул сонирхогч талууд мэдээлэл солилцож, бизнесийн хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжтойг зохион байгуулагчид онцолсон.
Л.Ням