Дэлхийн хамгийн хүчирхэг гэгдэх “Starship” пуужинАНУ-ынТехас мужаас өнгөрсөн лхагва гаргийн18.30 цагт хөөрч, задгай сансарт 60 минут орчим ниссэн байна. 2027 онд саран дээр хүн газар дуулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд NASA эл пуужинг ашиглахыг зорьж буй гэнэ. Дөрвөн удаа бүтэлгүйтсэн“Starship”-ийн энэ удаагийн хөөрөлтөд компанийн гүйцэтгэх захирал Элон Маск онцгой санаа зовсон ба үүнийг хөгжүүлэхэд хэдэн тэрбум ам.доллар зарцуулсан юм. Учир нь нэг хөөрөхдөө 100 сая ам.долларын зардал гаргадаг аж.
SpaceX-ийнхний хэлж буйгаар “Starship” пуужин хөөрөхөд 33 хөдөлгүүр нь нэгэн зэрэг салж, долоон минутын дараа Мексикийн буланд хүрч, улмаар дэлхийгээс гарч, 200 километр туулсны эцэст тойрог замд орсон гэжээ. “Нислэг хөөрөх үеэс буцах зам хүртэлх бүх шатны дата мэдээллийг цуглуулсан нь компанид өндөр амжилт дагууллаа. Гэхдээсар бол өөр сорилт” хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ. Элон Маск ирэх онд тус пуужингаа Ангараг руу илгээнэгэж мэдэгдээд буй. АНУ нь БНХАУ-аас түрүүлж саран дээр хөл тавих төлөвлөгөөтэй байгаа ч энэ уралдаанд урд хөршийнхөн өрсөж магадгүй аж.
Д.Тамир