Монгол орны тусгай хэрэгцээт отрын бүс нутгуудад энэ жил 653 мянган толгой мал өвөлжиж, хаваржих судалгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гар¬гаад байна. Тодруулбал, байгалийн хадлан ургаагүй, гангийн эрсдэлд өртсөн аймгуудын малч¬ дыг улсын хэмжээний отрын есөн бүсэд өвөлжүүлэхээр болжээ. Отрын бүс нутгийн өвс, тэжээлийн нөөц нь зөвхөн малд зориулагдахаас гадна бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх, байгаль орчны доройтлоос сэргийлэх, мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах үндэс суурь болдог байна. Тиймээс отрын бүс нутгийн бэлчээрийн сангийн судалгааг жил бүр хийдэг аж. Энэ нь зөвхөн тухайн бүс нутгийн төдийгүй улсын хэмжээний хүнсний аюулгүй байдал, малын чанартай өсөлтөд нэн чухал үзүүлэлт болдгийг албаныхан хэлсэн.
О.Ундрах
