Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Тяньжин хотноо наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож байна. Энэ үеэрээ тэрбээр Монгол, ШХАБ хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар манай улсын баримталж буй байр суурийг танилцуулан үг хэллээ. Мөн ШХАБын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын Төрийн тэргүүнүүдтэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны сонирхсон асуудлаар санал солилцжээ. Үүнээс гадна Монгол, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурван талт ээлжит уулзалтад оролцох төлөвлөгөөтэй байна гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэв.
Г.Сансар