ШУТИС-ийн Нээлттэй боловсролын хүрээлэнгийн баг ЮНЕСКО-гийн Дижитал шилжилт, хиймэл оюуныг боловсролд нэвтрүүлэх хөтөлбөрийн анхдагчдын шагналыг өчигдөр хүртлээ. Тус хүрээлэн ЮНЕСКОгийн ICHEI байгууллагатай 2019 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд Монголын дээд боловсролын салбарын хүний нөөц, профессор багш нарын хиймэл оюуны хэрэглээний чадавхыг бэхжүүлэх замаар сургалт, судалгаанд үр дүнтэйгээр ашиглах зорилго¬той микро-сертификатын хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 3000 гаруй хүнийг сургалтад хам¬руулан бэлтгэжээ.
Дэлхийн нэр хүндтэй 20 гаруй их сургууль, 10 гаруй ЕdTech компани болон МOOC платформуудыг эгнээндээ нэгтгэсэн сүлжээ болох IIOE (Олон улсын онлайн боловсролын институт)-ийн гишүүнээр ШУТИС 2020 онд элсэн орж, Монголын Үндэсний төвийг байгуулан ажиллаж байна. Тэд монгол хэлээр дижитал контент бэлтгэх, микро-сертификаттай курс хичээлийг Монголд нутагшуулах, нөөцийг хуваалцах, сайн туршлага солилцоход хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж иржээ. Дээд боловсро¬лын салбарт дижитал шилжилтийг эрчимжүүлэх зорилготой энэхүү онлайн сургалтын платформд нэгдсэн бусад их сургууль, компанийн 100 орчим баг энэ жил нэр дэвшин өрсөлдсөнөөс шилдэг 10-ын нэгээр ШУТИС-ийн Нээлттэй боловсролын хүрээлэн шалгарч, Сингапурт шагналаа гардаж авлаа.
Г.Сансар