“Монголд зочлох жил” санаачилгыг үр дүнтэй хэрэгжүүлэх, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг болгож хөгжүүлэх зорилтын хүрээнд өнгөрсөн оны аравдугаар сард УИХ-ын гишүүд аялал жуулчлалыг дэмжих лобби бүлэг байгуулсан юм. Тодруулбал, орон нутгийн зургаан бүс, нийслэл хотын төлөөлөл болсон 12 гишүүн нэгдэн үүнийг байгуулсан билээ.
Тэгвэл энэ оны хаврын чуулганаар Эдийн засгийн байнгын хорооны харьяанд Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хороог байгуулсантай холбогдуулан чиг үүргийн давхардал үүсгэхгүйн тулд эл лобби бүлгийг татан буулгажээ. Цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, төлөвлөлтийн асуудлыг парламентын түвшинд УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлээр ахлуулсан дэд хороо хариуцаж ажиллах нь.
Н.Мишээл