Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 16 хүртэлх насныхны тивийн АШТ хичээлийн шинэ жилийн баяртай зэрэгцэж “M bank аrena”, “Буянт-Ухаа”спорт цогцолборт эхэллээ. Энэ сарын 7-нд аваргаа тодруулах тус тэмцээнд Азийн шилдэг 16 баг оролцож буй. Монголын өсвөр үеийн шигшээ БНХАУ, БНСУ, Малайзын багтай С хэсэгт багтсан. Эл тэмцээнд түрүүлсэн багийнхан ирэх жил болох 17 хүртэлх насныхны ДАШТ-д оролцох эрх авах юм.
Монголын шигшээ хэсгийн эхний тоглолтоо БНХАУ-ын багтай өрнүүлж 103:45-аар хожигджээ. БНСУ-ын баг Малайзын шигшээг 123:70, Шинэ Зеландын тамирчид Индонезийн багийг 96:54, ливанчууд Энэтхэгийн тоглогчдыг 95:73-аар ялав.Тэгвэл Японы тоглогчид Казахстаны шигшээтэй өрсөлдөж 107:51, Австрали улсынх Бахрейны багийг 141:47, иранчууд Саудын Арабын тамирчдыг 87: 43-аар буулган авч, тэмцээнээ үргэлжлүүллээ. Энэ удаагийн тэмцээнийг Олон улсын сагсан бөмбөгийн холбооны шүүгч Г.Ганбаяр дэнсэлж байна.