Афганистаны зүүн хэсгийн Нангархар мужид уржигдар 19.17 цагт газар зургаан магнитудын хүчтэй хөдөлсний улмаас өчигдрийн байдлаар 800 хүн нас барж, 2800 гаруй иргэн гэмтээд байв. Энэхүү гамшигт Нангархар болон Кунар мужийнхан хамгийн их хохирол амссан бөгөөд хөрш зэргэлдээ Кабул болон Пакистаны нийслэл Исламабад хотод ч чичирхийлэл мэдрэгдсэн гэнэ. Газар хөдлөлийн голомт нь Нангархар мужийн 200 мянга гаруй оршин суугчтай Жалалабад хотоос зүүн хойд зүгт 27 км-ийн зайд найман км-ийн гүнд байжээ. Түүнчлэн газар хөдлөлт Афганистаны Пакистантай хиллэдэг уулархаг алслагдмал бүсэд болсон учраас аврагчид очиж эрэн хайх, аврах ажиллагаа явуулахад амаргүй байгаа аж. Голомтоос 100 гаруй км-ийн цаана амьдардаг иргэдэд ч чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн байна.
Э.Сүйлэн